Гадаадын их дээд сургуулийн танилцуулга #6 Columbia university


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-04-03

Колумбын их сургууль нь дэлхийн шилдэг их дээд сургуулиудын нэг яах аргагүй мөн билээ. Ivy league-ын жагсаалтад байдаг уг сургууль нь АНУ-ын Нью Йорк хотод байрладаг ба 1754 онд байгуулагдсан олон жилийн түүхтэй сургууль аж. 

Жил бүр Колумбын их сургууль руу өргөдлөө илгээсэн сурагчдын 4% нь тэнцдэг өрсөлдөөн ихтэй сургууль. Нийт 8,148 бакалаврын оюутнуудтай. Уг сургууль нь Америкийн хамгийн их нобелийн шагналтан (нийт 84) төрсөн сургууль юм. Үүнээс гадна 4 Америкийн ерөнхийлөгч, 46 олимпын тамирчид болон , 90+ Пулитцерийн шагналын эзэн тухайн сургуульд суралцаж байсан байна. Хамгийн алдартай төгсөгчид нь Барак Обама, Александр Хамилтон, Алисиа Кэйс нар билээ. 

  1. Философиор хамгийн сайн сургууль #2
  2. Хамгийн сайн профессоруудтай сургууль #2
  3. Түүхээр хамгийн сайн сургууль #3
  4. Тайзны урлагаар хамгийн сайн сургууль #4
  5. Бизнесээр хамгийн сайн сургууль #12 гэх мэт жагсаалтуудад тэргүүлжээ. 

Нийт 100 гаруй мэргэжлээс сонгон суралцах боломжтой байдгаас Колумбын ихэнх оюутнууд мэдээлэл технологи, эдийн засаг, улс төр, түүх, сэтгэл судлал гэх мэт мэргэжлээр сурдаг байна. 

Мөн 500 гаруй оюутны холбоо, клубуудтай учир өөрийгөө олон талаар хөгжүүлж, шинэ зүйлс сурах орчин бүрдсэн. 

Жилийн төлбөр нь $65,524 хэдий ч сурагчдых нь 58% нь санхүүгийн тусламж авдаг байна. Оюутнуудынх нь 96% нь сургуулиа ямар ч асуудалгүй төгсдөг ба төгссөний дараа цалин нь дунджаар $67,800-оос эхэлдэг байна. 

Эх сурвалж: usnews.com

#Боловсрол