Өвчний нөлөөлөл хүн бүрд адилгүй


YOLO.mn | YOLO.MN
2023-03-30

ХДХВ биед орсон тохиолдолд хүний дархлааны системрүү дайрдаг. Харин нөлөөлөл нь бие махбодид өөрөөр нөлөөлдөг биш нийгмийн тодорхой бүлгүүдэд хэрхэн нөлөөлөх байдлаараа ялгарна. 

Эрүүл мэндийн ялгаатай байдал гэж юуг хэлэх вэ?

Энэ нь аливаа нэгэн өвчин туслаа гэхэд зарим хүмүүст илүү ноцтой нөлөөлөх тухай юм. 

ХДХВ бүрэн эдгэрэхгүй ч эрүүл, урт удаан амьдрахад нь тус дөхөм болох илүү олон төрлийн эм, эмчилгээнүүд гаргаж авсан. 

Анхны ХДХВ-ийн эмчилгээг зөвхөн баян, чинээлэг хүмүүс л хийлгэж чаддаг байсан бол одоо үед тийм биш. Баян, ядуугийн үзлээс гадна барууны зарим орнуудад арьс өнгөөр ялгаварлах нь ч бий. Эсвэл нийгмийн цөөнхийн бүлгүүд ялгаварлан гадуурхах үзлээс үүдэн эмнэлгийн тусламж авч чаддаггүй.

Үнэн хэрэгтээ ХДХВ туссан тохиолдолд хүн бүрд адил шинж тэмдэг илрэх боловч эм, эмнэлгийн үйлчилгээ авах нь өөр өөр байгаагаас шалтгаалан эрүүл мэндийн ялгаатай байдал үүсэж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээг хүн бүр тэгш хүртэх эрхтэй.

#UNFPAMongolia

https://amaze.org/

https://amaze.org/world-map/?mailinglist=Amaze%20Around%20the%20World%20(monthly)

#UNFPA