Монголын баг Кувейтийг 8-0-ээр хожжээ


YOLO.mn | YOLO.MN
2023-03-24

Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  хүрээнд Кувейт-Монголын тоглолт Мөсөн өргөөд 18:00 цагаас эхлэв.

Монгол Улсад анх удаа Хоккейн IV дивизоны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг  дэлхийн стандартад нийцүүлж зохион байгуулж байна.

Монгол Улсад анх удаа болж буй тэмцээн гуравдугаар сарын 23, 25, 26 гэсэн гурван өдөр болох ба Индонез, Монгол, Филиппин, Кувейт улсын багууд өрсөлдөнө. Өнөөдрийн тоглолтыг 3000 хүн үзжээ. 

Нээлтийн тоглолт 14:00 цагт Филиппин - Индонезын тоглолтоор эхлэх ба 18:00 цагаас Кувейт - Монголын тоглолтоор үргэлжлэх юм.

Энэ сарын эхээр өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол улсад анх болсон бөгөөд Монголын шигшээ баг хүрэл медаль хүртсэн билээ. Тус тэмцээнд амжилттай тоглосон залуу тоглогчдоос насанд хүрэгчдийн шигшээ багтаа тоглохоор бэлтгэлээ хийж байна.

Тоглолтыг эндээс хүлээн авч үзэх боломжтой.

#мэдээ