Жирэмслэлтээс хамгаалах нь


YOLO.mn | YOLO.MN
2023-03-23

Хайртай нэгэнтэйгээ бэлгийн харилцаанд орохоор ярилцаж шийдсэн үү? 

Хамт байх цаг хугацаа чинь сэтгэл догдлом хэдий ч анхаарах хэд хэдэн чухал зүйл бий. Хамгийн түрүүнд та жирэмслэлтээс хэрхэн хамгаалах аргыг мэдэж байх хэрэгтэй. Тэгэхээр чамд хамгийн хялбар, богино хугацааны жирэмслэлтээс сэргийлэх арга хэлж өгье.

Энэ бол бэлгэвч. Бэлгэвчийг дэлгүүр, эмийн сангаас нас харгалзалгүй, эмчийн бичиггүй авч болно. Бэлгэвч үрийн шингэнийг нөгөө хүний биед орохоос сэргийлэх ба бэлгийн замын халдвар авахаас сэргийлэх ганц арга хэрэгсэл гэдгийг санаж аваарай.

Мөн жирэмслэлтээс хамгаалах богино хугацааны арга хэрэгсэлд эм орно. Энэ эмийг харин эмчийн бичигтэйгээр эмийн сангаас авдаг. Мэдээж найдвартай сэргийлье гэж бодож буй бол яг цагт нь тасалдуулахгүй ууж байх хэрэгтэй шүү. 

Эдгээр болон бусад жирэмслэлтээс хамгаалах аргуудыг бичлэгээс дэлгэрэнгүй үзээрэй.

#UNFPAMongolia

https://amaze.org/

https://amaze.org/world-map/?mailinglist=Amaze%20Around%20the%20World%20(monthly)

#UNFPA