"Японы Поп Соёлын Өдөрлөг" болоход гурав хоног үлдлээ


Б.Дариа | YOLO.MN
2023-03-23

"Монгол, Японы Поп Соёлын Өдөрлөг 2023" арга хэмжээ Японы Поп Соёлыг Сонирхогчдын Холбоо НҮТББ 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. 

Өдөрлөгийн үеэр Япон соёлын олон үзүүлбэрүүд тоглогдох бөгөөд манга, косплэй бүтээх, дуу, хөгжөөнт тоглоом зэрэг олон уралдаан тэмцээн зохион байгуулах учир Япон соёлыг сонирхогч залуус та бүхэн амралтын өдрөөрөө Улаанбаатар зочид буудлыг зориорой.

Хэзээ: 2023 оны гуравдугаар сарын 25 (Бямба) 12:00 цагт
Хаана: Улаанбаатар Зочид Буудал / Их Танхим

Арга хэмжээнд бүх насныхан оролцох боломжтой

Хөтөлбөр:

  • Нээлтийн арга хэмжээ 
  • Манга бүтээх тэмцээн 
  • Тэккэн тэмцээн 
  • Анисонг дууны тэмцээн 
  • Хөгжөөнт тоглоомууд 
  • Косплэй тэмцээн 
  • Шилдэг Эмэгтэй Косплэй 
  • Шилдэг Эрэгтэй Косплэй 
  • Шагнал гардуулах ёслол 

Тасалбарын үнэ : 15.000₮

Тасалбар захиалах: https://ticket.mn/event/1540/

#Мэдээ