Япон хэл сурахад тань туслах анимууд


Т.Хулан | YOLO.MN
2023-04-04

Гадаад хэл сурахад тухайн хэл дээрээ кино контент үзэх нь сонсох чадвараа хөгжүүлэхээс гадна үгийн баялаг, өгүүлбэр зүйн чадварыг сайжруулдаг. Тэгвэл энэ удаа япон хэл судалж буй залуусдаа зориулан хялбар үг хэллэгтэй анимуудыг танилцуулж байна.

1.Sket dance

Хүчтэй энерги бүхий энэхүү аниме нь ахлах сургуулийн нэгэн клубын талаар өгүүлдэг. Үг зүйн хувьд хялбар уг анимийг нэгэн мангагаас сэдэвлэсэн бөгөөд үзэхээс гадна уншвал илүү сонирхолтой мөн үр дүнтэй байх болно.

2.School Rumble

Болж бүтэхгүй сургуулийнхаа нэгэн залууд дурласан охины хайрын түүхийг өгүүлдэг аниме. Нөхөрлөл болон өсвөр үеийн залуучуудын тухай гардаг энэхүү аниме нь харилцан ярианы тань чадварыг сайжруулахад тусална.

3. Doraemon

Нобитагийн сургууль дахь өдөр тутамд тулгардаг асуудлын тухай гарна. Гол дүрд түүний туслах робот болох дораемон гардаг. Өдөр тутмын энгийн үг хэллэг гардаг тул анимаа үзээд үгийн баялагаа дээшлүүлээрэй.

4. Pokémon

Нөхөрлөл, шаргуу хөдөлмөрлөлийн тухай өгүүлдэг энэхүү анимег дэлхий даяар аниме сонирхогчид бүгд мэддэг болжээ. Хүнд шатны үг хэллэг харилцан яриатай тул түвшнээ ахиулах зорилгоор үзэхэд тохиромжтой.

5. Shirokuma Cafe

Амьтдын өдөр тутамдаа хэрхэн ярилцдаг талаар энэхүү аниме дээр гардаг. Мэдээж өдөр тутмын энгийн үг хэллэг ашигладаг тул үзэхэд хялбар, япон хэлээ сайжруулахад тань тусална гэдэгт итгэлтэй байна.

6. K-On!

Японы урлагийн салбарт хөл тавихаар бэлтгэгдэж буй охидын шаргуу амьдралын талаар өгүүлнэ. Урлагийн чиглэлийн үг хэллэг ашигладаг тул тухайн чиглэлээр суралцаж буй сурагчдад энэхүү аниме туслах болно.

7. The Promised Neverland

Niverland-н бүх цаг үеийн шилдэг энэхүү аниме нь "Петэр пен" хүүхэлдэйн киноны хар бараан өнгийг дүрсэлдэг. Адал явдал хайж буй өнчин хүүхдүүдийн талаар гарах энэхүү аниме-с та мөн өдөр тутмын үг хэллэгийг сурах боломжтой.

8. Death Note

Үхлийн тэмдэглэл дээр үхэх хүмүүсийн жагсаалт гарах бөгөөд өсвөр үеийн суут ухаантан энэхүү ажлыг гүйцэтгэдэг. Гэмт хэрэгтэн болон цагдаа нарын талаар өгүүлэх онц сонирхолтой үйл явдлыг энэхүү аниме-с хүлээн авч үзээрэй.

9. Dragon Ball

30 жилийн түүхтэй энэхүү аниме нь бүх насныхан үзэхэд тохиромжтой. Гоку болон түүний долоон хүслийг биелүүлэх луугийн бөмбөлгийн тухай өгүүлэх энэхүү зохиомжоос та үгийн баялагаа нэмэгдүүлэх боломжтой.

10. Detective Conan

900 ангитай энэхүү цуврал нь Шерлок Холмсийн нэгэн адил мөрдөгчийн талаар өгүүлдэг. Түүнтэй учирсан олон дайснууд болон хачин сонирхолтой адал явдалуудаас та гүнзгий шатны олон үг хэллэгийг сураарай.

Эх сурвалж: speechling.com

#Гадаад хэл