TWICE шинэ lightstick-ээ танилцууллаа


Х.Даваахүү | YOLO.MN
2023-03-17

TWICE хамтлаг хамгийн сүүлд гаргасан"SET ME FREE" дууны видеон дээрээ  шинэ "Candybong" нэртэй lightstick-г албан ёсоор танилцууллаа. Энэ нэр нь TWICE болон тэдний шүтэн бишрэгчид болох ONCE нарын холбоо "хязгааргүй" гэх утгыг бэлгэддэг.

Энэхүү загвар нь TWICE-ийн албан ёсны lightstick-ийн гурав дахь хувилбар бөгөөд дөрвөн жилийн дараа шинэчилсэн юм. TWICE хамтлаг 2016 онд анхны lightstick-г гаргаж байсан бол 2019 оны тавдугаар сард "Candybong Z" нэртэй хоёр дахь хувилбараа танилцуулж байжээ. 

Lightstick нь зөөврийн, гэрэлтдэг электрон төхөөрөмж ба к-поп шүтэн бишрэгчид өөр бусад хамтлагийн шүтэн бишрэгчдээс ялгарахын тулд энэхүү lightstick-ийг ашигладаг билээ.  

Эх сурвалж: soompi

#Дуу хөгжим