Түүхэнд нэрээ мөнхөлсөн алдартнуудын залгамж халаа


Х.Даваахүү | YOLO.MN
2023-03-15

Та бүхэнд урлагийн түүхэнд тодрон үлдсэн хүмүүсийн авьяас чадварыг өвлөн авсан үр хүүхэд, алдартнуудаас танилцуулж байна. 

Oona Chaplin

Испанийн жүжигчин, жүжигчин Charles Chaplin-ний ач охин Уна Хатан хааны драмын урлагийн академийг дүүргэн өвөөгийнхөө ажил мэргэжлийг өвлөн авахаар шийджээ. Өдгөө 30 настай гэхэд тэрээр 30 гаруй кинонд тоглоод байгаа юм. Түүний тоглосон хамгийн алдартай кинонуудын нэг “Game of Thrones” цувралд тэрээр Talisa Stark –ийн дүрийг бүтээсэн.

Riley Keough

Америкийн жүжигчин, загвар өмсөгч, дуучин Elvis Aaron Presley –ийн ач охин. 33 настай Riley загварын долоо хоногуудад оролцохоос гадна кинонуудад дүр бүтээдэг. Тэр 7 кинонд тоглоод буй ба тэр дундаас “Mad Max: Fury Road” уран сайхны киног бид сайн мэднэ.  

 Alyson Le Borges

36 настай Загвар өмсөгч, жүжигчин  Alyson Le Borges нь Alain Delon-ийн ач охин. Тэр Alain Delon-ний албан ёсны бус хүүгийн охин ч өвөөгийнхөө авьяасыг өвлөн авчээ. Тэрээр 14 настайдаа “The Blue Island” кинонд тоглож карьщраа эхэлсэн ба удалгүй түүний гоо үзэсгэлэнг Vogue, Grazia, Estilo болон Vanity Fair сэтгүүлүүд анзаарснаар загвар өмсөгчөөр ажиллах болжээ. Alyson одоо туршлагатай загвар өмсөгч болсон байна.

Emma Kathleen Ferrer

28 настай Загвар өмсөгч Emma Kathleen Ferrer нь өнгөрсөн зууны нэрт жүжигчин үзэсгэлэнт Audrey Kathleen Ruston-ийн зээ охин юм. Харамсалтай нь Emma  алдартай эмээтэйгээ нүүр тулан уулзаж чадаагүй гэнэ. Audrey охиныг төрөхөөс олон жилийн өмнө өөд болсон. Emma -ийн тухай саяхнаас шуугиж эхэлсэн ба 2014 онд тэрээр Harper’s Bazaar сэтгүүлийн нүүрийг чимсэн байна.   

Dree Hemingway

35 настай жүжигчин, зохиолч, загвар өмсөгч Dree Hemingway бол суут Ernest Miller Hemingway –ийн ач охин. Dree 2009 онд Парисын загварын шоунд хүч сорин оролцсон юм. Одоо загварын ертөнцөд амжилттай загвар өмсөгч ба нэр хүндтэй Gucci, Valentino, H&M, Chanel, Calvin Klein зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж байна.  

Zooey Deschanel

43 настай Zooey Deschanel Францын 11 дэх ерөнхийлөгч Paul Eugène Louis Deschanel-ийн ач охин. Zooey Deschanel 1999 онд “Mumford” кинонд тоглосныхоо дараа “Almost Famous” мюзикл уянгын кинонд дүр авч чадсан юм. Удалгүй Zooey “The Good Girl”, “Elf”, “The Hitchhiker’s Guide to the Galaxy”, “Failure to Launch”, “Bridge to Terabithia” болон “The Happening” кинонуудын туслах дүрүүдийг гайхалтай бүтээж чадсан. Үүнээс хойш гол дүрүүдэд тоглох болжээ. Тэр дундаас “Yes Man”, “(500) Days of Summer” уран сайхны кинонуудыг дурдаж болно. 2011 оноос хойш Zooey Deschanel  “New Girl” цувралд дүр бүтээх болсон байна.

#Оддын тухай