МАЛЧНЫ ХОТНООС ХАРВАРДАД ОРОХОД ЕРДӨӨ ГУРВАН АЛХАМ


Сурталчилгаа | YOLO.MN
2023-03-14

Сайн уу! Чамайг хүссэн топ их сургуульд чинь оруулахад туслах хамгийн чухал алхмуудыг ар өврөөрөө хулгайлан аваад ирлээ. Анхааралтай гэгч нь уншаарай.

Бидний амны уншлага болсон бараг нэрийг нь сонсоод л сүрддэг Harvard, Stanford, Yale гэх мэт сургуулиуд я чамайг хайж байгаа гэдгийг чи мэдэх үү? Дэлхийн эдгээр топ сургуулиуд нь хамгийн ухаантай хүмүүсийг цуглуулах биш хамгийн олон талт мэдлэгтэй, туршлагатай хамгийн гол нь ҮНДЭСТЭН-ийг хайж байдаг. Жишээ аваад үзье. Чи Стенфордын их сургуулийн цаг агаарын байдал гэдэг сэдвийн доор ангийнхантайгаа яриа өрнүүлж байна. Тухайн хүүхдүүдэд өвдөгний нүдээр хатгуулахад бороо ордог гэдэг монголчууд бидний яриа ямар сонирхолтой бас онцлог байх бол? Тоглоом биш шүү, энэ үнэхээр үнэн. Тийм ч учраас Монгол улсаас тэр тусмаа хөдөө орон нутагт амьдардаг нь бидэнд маш том давуу тал болж өгдөг юм. Хэрвээ чи өмнө нь энэ бүгд боломжгүй гэж бодож байсан бол одооноос доорх алхмуудтай танилцаад, америкийн топ их
сургуульд суралцах өөрт тань аль хэдийн байсаар ирсэн боломжоо битгий алдаарай.

Өөрийн онцлогоо өрөөсөн оймсоо хайж байгаа шиг хайх | Өөрийгөө илүү таньж мэдэх

Америкийн дээд сургуулиудын өргөдлийн систем нь холистик буюу олон талаас тухайн хүүхдийн бүхий л зүйлийг таньж тэнцэх, тэнцэхгүй шийдвэрийг гаргадаг. Тэр дундаа өөрийгөө ахлах ангиасаа юу хийж бүтээмээр байгаа, юуг баримталдаг, би яг ямар хүн юм бэ? гэдгээ ойлгосон түүнийхээ төлөө олон үйлдэл авсан, ирээдүйд энэ хүүхэд гарцаагүй амжилтад хүрж чадна гэсэн хүүхдүүдийг хайдаг. Юун түрүүнд бид эцэг эхийнхээ хүссэн мэргэжлээр сурч, бусдын зурсан замаар явах гээд байна уу, өөрөө өөрийнхөө замыг өөрөө бүтээмээр байна уу гэдгээ ойлгох хэрэгтэй. Тиймээс одооноос өөрийгөө таньж мэдэн, юу хийхийг хүсдэг, ямар зан чанартай гэдгээ ойлгосноор өргөдөл дээрээ илүү хүчтэй харагдаж чаддаг. Алга болгосон өрөөсөн оймсоо энд тэндхийг онгичин хичээнгүйлэн хайдаг шиг анхааралтайгаар өөрийгөө таньж мэдээрэй.

Өөрийн тоглоомыг дуустал нь тоглох | Дуртай зүйлдээ тууштай байх

4 настай дүү чинь 2 удаа дээс үсрээд, амьдралдаа хэзээ ч дахиж энэ дээс гэдэг зүйлийг барихгүй, тоглохгүй гэж хэлэв. За алив ээ, Хоёрхон удаа? Хэзээ ч үгүй? Больж үз ээ! гэдэг бодол магадгүй бидний толгойнд шууд бууна.

Гэхдээ хөөе найзаа, чи ч гэсэн үүнийг өөртөө хэлж байгаагаа анзаараагүй гэж үү. Биднийг эхлүүлсэн хэрнээ дуусгаагүй тэдгээр зүйлс яг л үүн шиг мессежийг Америкийн их сургуулийн элсэлтийн ажилтнуудад хүргэж байдаг. Яагаад гэвэл хүн амжилт гаргахын тулд хэчнээн ухаалаг, хүсэл зорилготой байсан ч өөрийг нь зоригжуулж, дараагийн алхмыг авхуулах тууштай байдалгүйгээр үнэ цэнийг нь гаргаж чадахгүй шүү дээ.
Энэ нь заавал нэг спорт, урлаг эсвэл академик хичээлээрээ дагнан мэргэшсэн байх албагүй ба
энгийн өөрийн хамгийн дуртай багшлах, сайн дурын ажил хийх эсвэл бүр дуу сонсох ч бас байж
болдог.

Санаачилгатай байх

Америкийн их дээд сургуулийн өргөдлийн системд бас маш чухалчилж хардаг зүйл нь хичээлээс гадуурх ямар үйл ажиллагаанд хамрагддаг, хэр санаачилга идэвхтэй сурагч вэ гэдгийг шалгадаг. Үүнээс хэрвээ энэ хүүхэд тэнцвэл манай сургуульд суралцахдаа идэвх санаачилгатай байж чадах уу гэж хардаг. Тиймээс одооноос хүрээлэлдээ, өөртөө оролцож болох сайжруулж болох зүйлс байвал санаачилга гарган түүндээ тууштай үйлдэл аваад яваарай. Хамгийн сүүлийн зөвхөн чамд зориулан бэлдсэн нууц маань Tomujin is Talking эвент. Дээрх 3 алхмаас илүүг мэдэхийг хүсвэл Томүжин Алтернатив Сургуулийн зохион байгуулж буй Tomujin is talking | 21 мөрөөдлийн зүгт эвентэд оролцож дэлхийн топ их дээд сургуульд тэнцсэн сурагчид болон тэднийг бэлтгэн чиглүүлдэг багш нараас зөвлөгөө авч илүү их мэдээллийг аваарай. Монголын нийт 21 аймаг, алслагдсан бүх дүүргүүдэд хэрхэн Америкийн топ их дээд сургуулиуд руу өргөдөл явуулах, одооноос өөрийнхөө топ хувилбарыг бүтээх гэх мэт сэдвүүдээр 2 төрлийн эвент зохион байгуулж байгаа шүү.

Та өөрийн аймаг дээрээ хаанаас болон хэзээ эвентдээ оролцох зэрэг дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл 21dreams.org хаягаар орж мэдээлэл авч бүртгүүлээрэй.

#Боловсрол