Дуучин Шакира экс найз залуудаа зориулан хийсэн дуугаараа 14 дэх Гиннесийн рекордоо эзэмшлээ


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-03-14

Колумбаас гаралтай поп од Шакира 2023 оны нэгдүгээр сард өөрийн экс найз залуу болох Испанийн хөлбөмбөгчин Жерар Пике-д зориулан “BZRP Music Sessions Vol. 53” нэртэй дуу гаргасан билээ. 

Уг дуу нь цацагдсан даруйдаа Youtube-ийн рекордыг эвдсэн анхны Латин дуу, Billboard Hot 100-ын шилдэг 10-т багтсананхны Испани дуу хэмээх амжилтуудыг эзэмшсэн бөгөөд Шакира Billboard Latin Airplay чартыг тэргүүлсэн анхны эмэгтэй дуучин болжээ. 

Ийнхүү тэрээр Billboard чартыг Испани дуугаар тэргүүлсэн анхны эмэгтэй дуучин гэх шагналыг хүртэж 14 дэх Гиннесийн рекордоо эзэмшлээ.

Эх сурвалж: billboard.com

 

#Дуу хөгжим