Энэтхэг улсын засгийн газрын тэтгэлэгийг зарлалаа
                
                
             
                        
                             
                    
                        
Энэтхэгийн засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлөөс 2023-2024 оны хичээлийн жилд хэл, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, архитектор, буддын судлал зэрэг чиглэлээр тус улсад бакалавр, магистр, доктор/пост докторын зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.
Анхаарах зүйлс:
	- 18-30 хүртэлх насны иргэн байх (докторын зэрэгт суралцах бол 45 хүртэл насных байх)
 
	- Англи хэлний түвшин тогтоох шалгалт, англи хэл дээрх 500 үгтэй эсээ
 
	- Өргөдөл гаргагч нь 5 хүртэлх их, дээд сургуулиа өөрийн суралцахыг хүссэн дарааллаар эрэмбэлэн сонгож өргөдөл гаргах боломжтой
 
	- TOEFL/IELTS гэх мэт стандарт шалгалтын оноотой бол түүнийгээ илгээж болно. 
 
	- Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөл нь анагаах ухаан, шүдний эмчилгээ, судалгааны ажил, дипломын ажил болон богино хугацааны сургалтад тэтгэлэг олгохгүй.
 
Дэлгэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.