"The Glory" цувралын хоёрдугаар бүлэг өнөөдөр гарна


Б.Дариа | YOLO.MN
2023-03-10

Netflix-ийн шинэхэн цуврал "The Glory" кино өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд гарсан даруйдаа олны анхаарлыг татсан. Тухайлбал үзэгчдийн хүртээл болоод дөрөвхөн хоногийн дараа Netflix-ийн шилдэг үзэлттэй 10 киноны тавдугаарт жагссан байна.

Тус кинонд  Сон Хе Кё, Ли До Хюн, Пак Сун Хүн зэрэг жүжигчид гол дүр бүтээсэн бол киноны зохиолчоор Descendants of the sun, Guardin зэрэг киног бичиж байсан Ким Юн Сок ажиллажээ.  Цувралын эхний бүлэг 8 ангитай байсан ба үзэгчдийг багагүй хүлээлгээд байсан хоёрдугаар улирал өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-нд гарна.

Киноны үйл явдалд сургуульд байхдаа үе тэнгийнхэндээ дээрэлхүүлж, хүчирхийлэлд өртөн сэтгэл санааны хувьд маш том траума /эмгэг/ авсан авсан охины тухай өгүүлнэ. Тэрбээр өөрийг нь дээрэлхдэг байсан хүүхдүүдээс өшөө авахын тулд урт хугацаанд, нарийн төлөвлөгөө боловсруулдаг. 

"The Glory" киноны найруулагч нэгэн ярилцлага дээрээ “Хэрвээ киногоо сайн үзвэл таны хайж байгаа бүх хариулт байгаа” гэж хэлсэн аж. 

Үзэгчид найруулагчийн хэлсэнд үндэслэн хэдэн зүйл таамагласаныг хүргэе.

  • Дүрүүдийн постер зургуудыг ажиглавал тэднийг тойроод хонхон цэцэг байна. Сайн талын дүрүүдийн цэцгүүд дээшээ харсан байх бол муу дүрүүдийн хонхон цэцэг доошоо харжээ.

  • Ха Ду Ён буюу Ён Жины нөхөр хүүхэд нь өөрийнх биш байсан ч өөрийн нэр хүндийг хадгалаж үлдэхийн тулд эхнэрийнхээ талд орох болно. Учир нь түүний зурагт цэцэг доош харсан байна.

  • Мөн Кан Хюн  Нам туслахыг олон хүн урвах байх гэж таамаглаж байсан ч түүний цэцэг дээш харжээ.

Хоёрдугаар бүлэг 17:00 цагт /Монголын цагаар/ цацагдах таамагтай байна.

#Кино урлаг