3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргын оноолт тодорлоо


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2023-03-09

3х3 сагсан бөмбөгийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 30-аас зургаадугаар сарын 4-ийг хүртэл Австрийн нийслэл Вена хотод болно.

Эрэгтэй 20, эмэгтэй 20 нийт 40 баг тамирчид өрсөлдөх тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оролцоно.

Монголын эрэгтэй шигшээ баг D хэсэгт Нидерланд, Швейцар, Японы багуудтай өрсөлдөх бол хэсгийн сүүлийн баг урьдчилсан шатнаас тодорно. Харин эмэгтэй шигшээ баг C хэсэгт АНУ, Канад, Унгарын шигшээ багтай тоглох юм.

ДАШТ-ээс медаль хүртсэн багууд Парис 2024 олимпын эрхийг өвөртөлнө.

#Спорт