Сарын тэмдгийн тухай бид юуг зайлшгүй мэдэх ёстой вэ?


YOLO.mn | YOLO.MN
2023-03-07

Анх сарын тэмдэг ирж байсан үеэ санаж байна уу?

Аль эсвэл сарын тэмдэг удахгүй ирж эхлэх байх гэж санаа зовж байна уу? Тэгвэл чамд сарын тэмдгийн тухай зайлшгүй мэдэх ёстой зүйлсийг хэлж өгье. Охидын хувьд шилжилтийн насны хамгийн том өөрчлөлт нь сарын тэмдэг буюу биений юм ирэх байдаг. Биений юм ихэвчлэн сард нэг удаа ирдэг ба энэ үед дааврууд биед чинь хандан чамайг хэзээ нэг өдөр хүссэн үедээ хүүхэдтэй болох бололцоогоор хангахад бэлтгэж эхлэх цаг болсныг хэлж байгаа юм. Тийм ээ, сарын тэмдэг бол айх зүйл биш, охин минь!

Дийлэнх охидын хувьд биений юм өвдөлтгүй  ирдэг ч зарим охидын толгой, гэдэс өвдөж, базалдаг. Тэгвэл сарын тэмдгийн үеийн өвдөлтөд юу тустай гээч? Утсаа оролдож хэвтэх үү, зөндөө их идэх үү? Үгүй ээ. Энэ үед дасгал хөдөлгөөн, халуун ванн, халуун бигнүүр тустай юм шүү. Биений юм ирэх үед сандарч тэвдэх нь хэвийн үзэгдэл хэдий ч бүү их санаа зов доо. Эцэст нь чиний бие хийх ёстойгоо л хийж байна.

Тэгвэл сарын тэмдгийн мөчлөг гэж юу вэ? Хэд хоног байдаг юм бол? Биений юм ирсэн үед хэрхэн ариун цэврээ сахих вэ? Эдгээр асуултын хариултыг мэдэхийг хүсвэл бичлэгийг заавал үзээрэй. 

#UNFPAMongolia

https://amaze.org/

https://amaze.org/world-map/?mailinglist=Amaze%20Around%20the%20World%20(monthly)

#UNFPA