Реппер Tyga, дуучин Avril Lavigne нарын болзож байгаа юу?


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-03-07

Реппер Tyga болон дуучин Avril Lavigne хоёрын болзооны батлагдаагүй цуу яриа олон нийтийн анхаарлыг татаж байна. 

Тодруулбал тэд Парисын загварын шоуны үеэр хамт явж байсан ба энэ нь тэдний анхны болзооны цуурхал биш юм. Дуучин Avril Lavigne, Mod Sun нар салснаа зарлахаас өмнө мөн хамт оройн зоог барьж буй зураг интернэт орчинд цацагдаж байсан юм.

Avril Lavigne, Mod Sun нар 2022 оны Дөрөвдүгээр сард Парист сүй тавьж “Flames” нэртэй сингл гаргаж байсан билээ. Гэвч тэд салсныг Mod Sun инстаграм хуудсаараа дамжуулан зарласан аж. 

Эх сурвалж: hellomagazine.com

 

#Оддын тухай