Англи хэлээ сайжруулахад тань туслах фэйсбүүк хаягууд


Т.Хулан | YOLO.MN
2023-03-06

Цахим сүлжээ хэрэглэгч залуучуудын дунд фэйсбүүкийн хэрэглээ илүү давамгайлан оршдог билээ. Тэгвэл энэхүү цахим платформыг илүү өөртөө ашигтайгаар хэрэглэж, англи хэл сурахдаа ашиглавал ямар вэ? Энэ удаа та бүхэндээ англи хэл сурахад туслах мэдээ мэдээллийг цаг бүрт нь хүргэх цахим хаягуудыг хүргэж байна.

1. TEDEducation

Энэхүү цахим хуудас нь боловсролын чиглэлээр контент бүтээдэг. Түүх, философи, шинжлэх ухааны ойлголтуудыг анимейшнээр үзүүлж, сонирхолтой байдлаар хүргэдэг. Хэл сурч байгаа бол хадмалтай үзвэл өөрийн эрхгүй олон дахин үзээд, хэллэгүүдийг хэлж сурах болно.

2. wired

Дэлхий дахинд болж байгаа сонин содон технологийн хөгжил, одон гараг, бие физиологи зэрэг шинжлэх ухааны сонирхолтой асуултуудын хариултыг хүргэдэг. Бичлэгүүд нь сонирхолтой, нийтлэлүүд хүртээмжтэй тул хэл сурахад тань өгөөжтэй байх болно.

3. humansofnewyork

Хүн ам ихтэй Нью-Йорк хотод амьдардаг оршин суугчийн бичсэн жижиг блог бүхий нийтлэлүүдийг та энэхүү хуудаснаас авах болно. Гадаад иргэдэд зориулагдсан байдаг тул энгийн, хялбар үг хэллэгийг ашигладаг.

4. mariapopova

Энэхүү вэб хуудас нь урлаг, философи, сэтгэл судлал, уран зохиол, шинжлэх ухаан гээд олон талын мэдлэг мэдээллийг сонирхолтой өнцгөөс тайлбарлан, задлал хийн танилцуулдаг. “Альберт Камю- Аз жаргал ба хайрын тухай”, “Сенека- Сэтгэл зовнилын талаар” зэрэг нийтлэлээс дуртай зохиолч, гүн ухаантныхаа амьдралд ойр “нарийн нандин“ сэдвийн тухай ямар бодолтой байсан талаар сонирхолтой нийтлэл уншиж мэдэх боломжтой. 

#Боловрол