Martin Cooper:Ирээдүйд гар утсыг хүний арьсанд суулгана


Х.Даваахүү | YOLO.MN
2023-03-03

Дэлхийн цахилгаан холбооны салбарын хамгийн том олон улсын экспо “Дэлхийн үүрэн холбооны конгресс” (Mobile World Congress) 2023 оны хоёрдугаар сарын 27-ний  өдрөөс гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд Испанийн Вант Улсын, Барселона хотноо зохион байгуулагджээ. Тус экспод бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан таниулах, бизнесийн түншлэлээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор “IBM”, “META”, “MICROSOFT”, “HP”, “HUAWEI”, “GALAXY” зэрэг дэлхийн томоохон технологийн салбарын 1800 гаруй компаниуд оролцсон байна. 

Энэхүү арга хэмжээний үеэр гар утасны эцэг хэмээн алдаршсан Martin Cooper  олныг гайхшруулах төлөвлөгөөгөө хэлжээ. Тэрбээр “ирээдүйд ухаалаг гар утсыг хүний арьсанд суулгах болно”.  Мөн саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа: "Өнөөгийн эрин зуунд бид ухаалаг утсыг чихэндээ суулгах ба ямар нэгэн цэнэглэх нөхцөл байхгүй болж, хүний биеэс цэнэг авдаг болгох  болно. Үүнийг та ойлгохгүй байж магадгүй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, микрочип болон мэдрэгчид суурилсан хүн төрөлхтний техник технологийн дараагийн үе шатыг хэлж байгаа юм. Бид утсаар ярих болгондоо энэ хавтгай төхөөрөмжийг толгой, чихэндээ хүртэл өргөх хэрэгтэй болдог. Энэ бол тийм ч таатай зүйл биш юм. Тийм учраас бид илүү чанартай ухаалаг, хэрэглэхэд хялбар утсыг хэрэглээндээ оруулж ирэх цаг нь болсон" гэжээ. 

Эх сурвалж: euronews.com

#Мэдээ