Улаанбаатарт +4 градус дулаан байна


Г. Тэгшсүрэн | YOLO.MN
2023-03-02

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна. Өнөөдөр /2023.03.02/ Улаанбаатар хотод +2...+4 градус дулаан байна.

Энэ сарын 3-7-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Гуравдугаар сарын 4-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар, 5-нд Хэнтийн уулсаар, 6-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи 3-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд нутгийн зарим газраар, 6-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -10...-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -17...-22 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +11...+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

#Мэдээ