“Бөгжний эзэн” цуврал үргэлжилнэ


Б. Чимэг | YOLO.MN
2023-02-28

"Уорнэр Брос" компани “Бөгжний эзэн” цуврал киноны  шинэ ангийг бүтээх болсноо зарлажээ.

Иан Мккэллэн, Элижа Вүүд, Орландо Блүүм зэрэг алдартай жүжигчид тоглосон, өмнөх ангиуд гурван тэрбум ам.долларын орлого олсон байна. 

2004 онд бүтээсэн “Хаан эргэн ирэв” кино шилдэг кино, шилдэг найруулагчийн төрөлд Оскарын шагнал хүртсэн юм. Гурван цуврал кино нийт 17 Оскар цуглуулжээ.

Киноны шинэ ангийг бүтээх ажил 2022 оны аравдугаар сард эхэлсэн байна. Шведийн Embracer Group зохиолч Толкиэний “Бөгжний эзэн”, “Хоббит” зохиолыг дэлгэцийн бүтээл болгох  зохиогчийн эрхийг худалдан авчээ.

“Бөгжний эзэн” киноны найруулагчаар ажилласан Петер Жаксон “Шинэ ангийн талаар надад мэдэгдсэн. Би удахгүй Уорнэр Бросынхонтой уулзаж, шинэ анги хэрхэн өрнөх талаар илүү их мэдээлэл сонсоно хэмээн тэсэн ядаж хүлээж байна.” Гэжээ.

Шинэ ангийн продюсераар “New Line Cinema” компани ажиллана. Бөгжний ахан дүүсийн түүхийг өгүүлэх энэ кино дэлгэцэд гарснаас хойш Шинэ Зеландад олон сая жуулчин ирж, тус улсын кино салбар ч ихээхэн амжилт олсон юм.   

Эх сурвалж: BBC

#Кино урлаг