Их сургуулийн тэтгэлгийн талаар мэдэх боломжтой цахим хаягууд


Т.Хулан | YOLO.MN
2023-02-28

Гадаадад их сургуульд сурахаар зорьсон бүхий л суралцагчдад тухайн улсын болон сургуулийн тэтгэлэгийн мэдээллийг зарласан цаг бүрт нь хоцролгүйгээр мэддэг байх нь маш их хэрэгтэй байдаг билээ. Тэгвэл та бүхэндээ тэтгэлэгт мэдээллийг цаг алдалгүйгээр хүлээн авахад тань туслах платформуудыг танилцуулж байна.

1.Unigo.com

Уг сайт нь 7 мянга гаруй сургуулийн 3.6 сая гаруй тэтгэлгийн мэдээллийн сангаас бүрддэг. Үүнээс гадна 650 мянга гаруй суралцагчийн болон төгсөгчдийн үнэлгээгээс та өөрийн суралцах сургуулийнхаа тухай дэлгэрэнгүй ойлголт авах боломжтой юм.

2.ScholarshipPoints.com

Та өөрийнхөө давуу талдаа тохирох тэтгэлэгт хөтөлбөр хайж байгаа бол энэ сайтыг сонирхоод үзээрэй. Их сургуулийн өндөр голчтой, нийгмийн идэвхтэй зэрэг давуу талаа оруулахад л энэ чанарыг голлож үздэг хөтөлбөр гарч ирэх болно.

3. Niche.com

Шилдэг их дээд сургуулийн мэдээллийг, байрладаг хотын хамт энэхүү сайтаа мэдэх боломжтой. Судлаач, сайн дурынхны үнэлгээ, олон талын судалгаа баримтад тулгуурласан мэдээллийн сантайгаараа давуу юм.

4.Scholarshipmonkey.com

Зөвхөн өөрийн онцлогт тохирсон хувийн хайлтыг түлхүүр үг, жагсаалт, хөтөлбөрөөр хайх боломжтой тул үнэхээр цэгцтэй сайт гэдгийг онцлууштай.

5. Cappex.com

Энэхүү сайт нь Олон улсын сургуулиудын нэгдсэн мэдээллийг хуваалцаг сайт юм. Олон сургуулиудыг харьцуулах, давуу болон сул талуудыг жиших өгөгдөлтэй бүхий мэдээллийг таньд өгөх болно.

6. Petersons.com

Тухайн сайтаас та сургууль, хөтөлбөр, чиглэл, мэргэжил, чанар, үнэлгээ зэрэг олон талаар хайлт хийж, өөрт тохирсон мэдээллийг авах боломжтой.

7. Collageboard.org

Та энэхүү сайтад үнэгүй бүртгүүлж, өөрийн профайлыг үүсгэж, профайлаараа дамжуулан хүссэн тэтгэлэгт хөтөлбөрийнхөө мэдээллийг авах боломжтой.

#Тэтгэлэг