

Дуучин Selena Gomez тун удалгүй сэтгэцийн эрүүл мэндийнхээ төлөө интернэт, өөрийн инстаграм, бусад албан ёсны хаягуудаа орхих тухайгаа мэдэгдсэн.
Тэрээр өнгөрсөн пүрэв гарагт хийсэн TikTok live-ийнхаа үеэр "Би олон нийтийн сүлжээнээс завсарлага авна. Учир нь энэ бүхэн надад төвөгтэй санагдаж байна. Би одоо 30 настай, үүнд хэтэрхий хөгшдөж ч байна. Гэхдээ та нарт маш их хайртай шүү, удахгүй уулзах болно. Би зүгээр л бүх зүйлээс зай авахыг хүсэж байна. Надад дэлхийн хамгийн сайн найзууд, хамгийн сайн шүтэн бишрэгчид бий, үүнээс илүү аз жаргалтай байна гэж байхгүй байх. Би одоо байгаа өөртөө хайртай" хэмээжээ.
-135952-1792186848.png)
Selena Gomez-г ийн постлосны дараа түүний инстаграм 380 сая дагагчтай болсноор Kylie Jenner-ийг гүйцэж дэлхийн хамгийн олон дагагчтай эмэгтэй болсон юм.
Эх сурвалж: vanityfair.mn
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!