Амьдралаа өөрчлөхөд чинь туслах “Алхимич”-ийн 10 эшлэл


Д. Мөнх-Эрдэнэ | YOLO.MN
2023-02-24

Хамгийн анх 1988 онд хэвлэгдэн гарсан, Бразил улсын нэрт зохиолч Пауло Каэло-ын бүтээл “Алхимич” нь дэлхий дахинаа бестселлер номын нэг бөгөөд 150 сая гаруй хувь борлогдсон. Уг номд хоньчин залуу Сантъяго учир битүүлэг зүүднээс улбаатай нууцлаг эрдэнэсийг олох өөрийн хүсэл мөрөөдөлдөө  хөтлөгдөн адал явдал ид шидийн зүйлстэй учирч буй тухай өгүүлнэ. 

Алдарт жүжигчин Вилл Смитт, дуучин Мадонна гэх мэт олон хүн Алхимич ном тэдний амьдралыг өөрчлөн агуу амжилтад  хүргэсэн хэмээн хэлсэн байдаг. 

1. Хүн өөрчлөгдөхөд дэргэд байгаа бүхэн нь дагаад өөрчлөгддөг.

2. Энгийн зүйлсэд хамгийн ер бусын зүйлс нуугддаг. Зөвхөн ухаантай хүн л үүнийг харж чаддаг.

3. Мөрөөдөлдөө хүрэх боломжгүй болгодог нэг л зүйл байдаг нь алдахаас айх айдас

4. Нэг болсон зүйл хоёр дахиа тохиолдохгүй байж болно. Харин хоёр дахиа тохиолдсон зүйл гурав дахиа заавал тохиолддог.

5. Би чамд хайртай. Учир нь бүх дэлхий чамтай учруулах гэж хуйвалдсан.

6. Би өнгөрсөн ирээдүй хоёрын алинд нь ч амьдардаггүй. Зөвхөн одоодоо л амьдардаг. Хэрвээ чи үргэлж одоо цагт төвлөрвөл, амьдрал чамд хамгийн сайхан зүйлсийг бэлэглэх болно. Учир нь амьдрал бол зөвхөн бидний одоо цаг.

7. Зорилготой хүнд дэлхий хүртэл зам тавьж өгдөг.

8. Хэн нэгнийг хайрлах бүртээ одоо байгаагаасаа илүү болохоор хичээж байдаг.

9. Хайрлагдсан л бол хайрлагдсан. Хайранд шалтгаан байдаггүй.

10. Хэрвээ чи одоо байхгүй зүйлээ амлавал түүнийхээ төлөө хичээх сонирхлоо алдана.

#Номтой нөхөрлөе