Гадаадад суралцсан “idol”-ууд


Т.Хулан | YOLO.MN
2023-02-17

Хүссэн зорилго, мөрөөдлөөрөө “Савнаасаа гарч сэтгэж” гадаадын улс оронд өөрийгөө хөгжүүлэх нь залуучууд бидний сэтгэлдээ тээж явдаг томоохон мөрөөдөл билээ. Тэгвэл энэ удаа та бүхэндээ энэхүү мөрөөдлөө биелүүлж гадаадад суралцаж чадсан “idol”-уудыг хүргэж байна.

1. Вэнди 

Өмнөд Солонгосын дуучин, Red Velvet охидын хамтлагийн гишүүн Вэнди гэгддэг Шон Сын Ван  АНУ дахь Мэригийн сургуулийг төгсжээ. Тэрээр тухайн үед АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Барак Обамагийн гарын үсэгтэй эрдэм шинжилгээний өндөр амжилт,  Ерөнхийлөгчийн боловсролын шагнал зэргийг хүртсэн байна.

2. Ким Сан Ү

"Хайрыг хайрла" хэмээх хит дуугаараа алдартай дуучин, ая зохиогч, радио хөтлөгч Ким Сан Ву буюу Рой Ким нь АНУ-н Asheville сургуулийг төгсжээ.  Дараа нь тэрээр коллежид орохоосоо өмнө нэг жил завсарлага аваад "Superstar K4" буюу телевизийн шоу нэвтрүүлэгт оролцох хүсэлт гаргаж, түрүүлснээр карьераа эхлүүлсэн байна.

3. Даниел Арманд Ли

Тайзны нэрээрээ Табло гэдгээрээ алдартай Даниел Арманд  Ли Солонгос-Канад гаралтай ажээ. Хип хоп дууны зохиолч, продюсер Таблог бага байхад гэр бүл нь байнга нүүж байсан тул хэд хэдэн сургуульд сурсан түүхтэй. Канадад байхдаа тэрээр Бритиш Колумбын Ванкувер хотод 1930 онд байгуулагдсан, хөвгүүдэд зориулсан Гэгээн Жоржийн их сургуульд суралцжээ.

4. Женни Ким

Blackpink хамтлагийн Женни нь ACG Parnell коллежид суралцжээ.. Шинэ Зеландын Окланд дахь энэхүү их сургуулийг тэрээр Кембрижийн А түвшин, Олон улсын бакалаврын дипломтой төгссөн байна.

Эх сурвалж: studyinternational

#Оддын тухай