Megan Fox, MGK нар салах уу?


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-02-15

Жүжигчин Megan Fox, хөгжимчин Machine Gun Kelly (MGK) нар холливудын шуугиант хосуудын нэг билээ.

Тэд өнгөрсөн оны нэгдүгээр сарын 12-нд сүй тавьсан бөгөөд удалгүй хуримаа хийнэ гэдгээ зарлаж байсан. Гэвч энэ хугацаанаас хойш хосуудын харилцаа таарамжгүй байсан ба өнгөрөгч амралтын өдрүүдэд хосуудыг салсан хэмээх цуурхал интернэт орчинд хурдацтай тархсан юм. 

Megan Fox, MGK нарын төлөөлөгч энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан бөгөөд “Тэд сүйгээ цуцлаагүй ч Megan сүйн бөгжөө тайлсан” хэмээжээ.

Ням гарагийн орой Megan Fox инстаграмаараа дамжуулан “Бид салж магадгүй” гэж пост хуваалцсанаас хойш хэдэн цагийн дараа Instagram хаягаа устгажээ.

Тэд үнэхээр салах гэж байгаа юу?

Эх сурвалж: people.com

#Оддын тухай