Амьтад юмсыг хэрхэн хардаг вэ?


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2023-02-09

Тэмээн хяруул тархинаасаа том нүдтэй, нохой улаан өнгө ялгадаггүй гэдгийг та мэдэх үү? Амьтад бидний хардаг ертөнцийг огт өөрөөр хардаг. Хясаа 200 нүдтэй байдаг бол аварга загаснууд өнгө ялгаж чаддаггүй гээд амьтны ертөнц үнэхээр хачирхалтай шүү. Хүмүүсийн харж чадахгүй зүйлсийг амьтад хардаг болов уу? Энэ асуултын хариултыг сонирхож байвал бидний нийтлэлтэй хамт байгаарай. 

Амьтдын бодол санааг унших боломжгүй ч олон арван жилийн турш хийгдсэн шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэн амьтдыг хэрхэн хардгийг тодорхойлох боломжтой болжээ. Энэхүү нийтлэлд зургаан төрлийн амьтныг хэрхэн хардгийг онцоллоо. 

Нохой

Хүний хамгийн сайн анд нөхөр гэгддэг нохой гэрэл багатай үед сайн хардаг. Харин өдрийн цагаар нохойн хараа хүнийхтэй харьцуулахад бага зэрэг сулардаг. Энэ нь ойрын хараа муу болон өнгө ялгах чадвараас нь шалтгаалдаг байна. Нохой зөвхөн хар цагаанаар хардаг гэж ихэнх хүмүүс боддог ч нил ягаан-цэнхэр, улбар шар, саарал өнгөөр хардаг байна. Харах өнцгийн хувьд нохой 240 градусаар хардаг бөгөөд энэ нь хүнийхээс даруй 40 градусаар илүү юм. 

Муур

Муур цэнхэр, ногоон өнгөөр л хардаг. Ойрын хараа сайтай. Харин хол байгаа удаан хөдөлж буй зүйлсийг хөдөлгөөнгүй байгаа мэтээр хардаг байна. 

Алтан загас

Алтан загас ойрын хараа сайтай байдаг. Гэрлийн хугарлыг маш сайн хардаг тул хугарлыг ашиглаж чигээ олдог бөгөөд бусад амьтдыг ялгаж хардаг аж. Өнгөний хувьд алтан загас хүний харж чадах бүх өнгийг хардаг. Мөн хэт ягаан туяаг ялгаж харж чаддаг. 360 градусын өнцгөөр харах чадвартай. 

Хулгана

Хулганын нүдний цөцгийн хальс нь жижиг байдаг учраас маш муу хардаг. Мөн хүний нүд тархи шиг дүрсийг нэгтгэж харж чаддаггүй аж. 

Ялаа

Кинон дээр ялааг юмсыг зургаан өнцөгт болгож хардаг мэтээр дүрсэлдэг. Бодит байдал дээр гэрийн ялааны хараа маш муу юмсыг их бүдэг хардаг. Гэхдээ ялаа бүх амьтдаас хамгийн хурдан харааны хариу үйлдэл үзүүлдэг. Чамайг хүн гэдгийг чинь ялгаж харж чадахгүй ч өөрт нь ойртож буй биетийг мэдрээд чиглэлээ өөрчилж нисдэг аж. Сүүлийн үеийн судалгаагаар ялаа хүнийхтэй төстэй өнгийг боловсруулах чадвартай гэж үзэж байгаа ч одоогоор шинжлэх ухаан бидэнд тэдний харж чадах өнгийг баттай мэдэх боломжийг олгоогүй байна. 

Халзан бүргэд

Халзан бүргэд нь 1782 онд АНУ-ын Үндэсний бэлэг тэмдэг болж байсан шувуу билээ. Бүргэд хүний хардгаас 4-8 дахин хол зайд байгаа зүйлсийг харж чаддаг. Хүнээс ч олон өнгийг ялгах чадвартай. Мөн хэт ягаан туяаг ч ялгаж харах чадвартай амьтан юм. 

Эх сурвалж: myvision

#Амьтдын тухай