“МОАНА” хүүхэлдэйн кино тэргүүллээ


Сондор | YOLO.MN
2016-12-09

Залуу бүсгүй Моана далайд газарчлах чадвараараа гайхамшигтай аралд хүрдэг. Тэнд өөрийг нь домогт хагас бурхан Мауй хүлээх болно. Харин тэнгис далайд хийх тэдний хамтын аялал цааш хэрхэн өрнөх бол? Гол дүрийн Мауй хүдэр чийрэг залуугийн дүрд жүжигчин Дуэйн Жонсон, Моанагийн дүрд 16 настай залуу жүжигчин Аулий Кравало нар дуу оруулжээ.



2016 оны арванхоёрдугаар сарын 2-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотын нийт кино театруудад хамгийн олон давтамжтай гарсан киноны статистикыг танилцуулж байна. Нийт 13 кино гарснаас эхний 9 киног танилцуулж байна.  Энэ 7 хоногт “Моана” хүүхэлдэйн кино 274 удаа дэлгэцэнд гарч Кино тоолуурыг тэргүүллээ.

“Моана” хүүхэлдэйн киноны трейлер

12/02-12/08-ны КИНО ТООЛУУР: /www.kinosan.mn/

Дэлгэрэнгүй мэдээллийг  www.kinosan.mn/movie/featured/4 хаягаар авна уу

Тайлбар

www.kinosan.mn  сайтаас КИНО ТООЛУУР™ ажиллуулж эхлээд хоёр жил болж байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх кино театраар тухайн кино гарсан давтамжийг тоолж статистик гарган 7 хоног бүр тогтмол зарлаж байна. Ихэнх кино Баасан гаригт нээлтээ хийдэг тул тоолуурын үечлэлийг Баасан-Пүрэв гаригаар таслан танилцуулж байгаа билээ.

#animation #disney