Miley Cyrus-ийн экс нөхөртөө зориулсан гэх "Flowers" дууны утга


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-02-07

Дуучин Miley Cyrus-ийн “Flowers” дуу гарсан даруйдаа Tik Tok сүлжээгээр хурдацтай тархаж, Billboard Hot 100 жагсаалтыг хоёр долоо хоног тэргүүлж байна. 

Тэгвэл энэхүү дуугаа дуучин бүсгүй 2018-2020 оны хооронд гэр бүл байсан жүжигчин Liam Hemsworth-той бүтээгүй хайр сэтгэлийн харилцаанаасаа сэдэвлэн бүтээжээ.

Тэд хэдий бусдын атаархлыг төрүүлэм, үлгэрийн мэт гэр бүл байсан ч дуучин бүсгүй Rolling Stone-д өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр “2018 онд гарсан тэр гал сэтгэл миний хийж чадаагүй зүйлийг хийсэн. Тэр бүхэн намайг зорилгогүй болсон зүйлээс холдуулсан. Гэрлэлт миний хувьд өөрийгөө аврах сүүлчийн оролдлого байсан” гэж хэлсэн байдаг. Тодруулбал 2018 онд Калифорнид гарсан гал түймэр тэдний Малибу дахь гэрийг нь устгасан юм.

Дууны дахилтад:

“I can buy myself flowers-Би өөртөө цэцэг худалдаж авч чадна
 Write my name in the sand- Миний нэрийг элсэн дээр бичээрэй
 Talk to myself for hours-  Өөртэйгөө олон цагаар ярилцна
 Yeah, some things you don’t understand-  Тийм ээ, чи зарим зүйлийг ойлгоогүй байна
 But I can take myself dancing, yeah-  Гэхдээ би ганцаараа бүжиглэж чадна
 I can hold my own hand- Би өөрийнхөө гараас атгаж ч чадна
 Yeah, I can love me better than you can” -  Тийм ээ, би өөрийгөө чамаас илүү хайрлаж чадна
" гэжээ.

Дээрх шүлгийн мөртүүд Liam-ийн түүнд гаргах сэтгэл хангалтгүй байсныг хэлж буй бөгөөд Miley хатуу ширүүн, бие даасан эмэгтэй болсон гэдгээ илэрхийлжээ.

Олон хүмүүс “Flowers” дууг Bruno Mars-ийн When I Was Your Man дууны үгийг нь эсрэгцүүлсэнтэй төстэй байгааг олж харсан ба энэ дуу нь Liam-ийн дуртай дуу аж.

Сонирхуулан хэлэхэд уг дуу нь 2023 онынэгдүгээр сарын 13-нд цацагдсан бөгөөд үнэндээ уг өдөр Liam Hemsworth-ийн төрсөн өдөр юм. 

Тэр үнэхээр гайхалтай байж чадлаа. 

Эх сурвалж: songmeaningsandfacts, billboard

 

#Дуу хөгжим