Сурах арга барилаа ордны зурхайгаар шинжихүй


Т.Хулан | YOLO.MN
2023-02-03

Бид ирээдүйн амьдрал, аз золбоо, хайр дурлал гээд амьдралынхаа олон зүйлсийг ордныхоо зурхайг ашиглан тодорхойлдог билээ. Тэгвэл та бүхэндээ энэ удаагийнхаа нийтлэлээр ордны тань зурхай сурахад тань хэрхэн нөлөөлдөг талаар хүргэж байна.

1.Хонины орд

Хонины ордныхоны хувьд суралцах гэдэг нь аливааг өөрөө олж авах чадвар хэмээн үздэг. Хэн нэгэн танд өөрийн туршлагын талаар ярих бүрд энэ нь тэдэнд огтоосоо сонин биш. Мөн тэд бие бялдрын сургалтын хэв маягийг ашиглан хамгийн сайн сурч чаддаг. Энэ нь гар болон биеэ оролцуулж , бодитоор хийж сурна гэсэн үг юм. Ерөнхийдөө өөрийн дадлагаар туршлага хуримтлуулж мэдлэгийг бүтээдэг.

2.Үхрийн орд

Уг ордны хүмүүс ямар ч нөхцөл байдалд суралцах чадвартай байдаг. Энэ нь бидний ээж аавын үед лааны гэрэлд шөнөжингөө суун хичээлээ хийдэгтэй адил зовлон зүдүүрийг үл тоон хичээллэж чаддаг. Гэхдээ эдгээр хүмүүст залхуу, хойрго зан нь амжилтад хүрэхэд саад болох гээд байдаг. Иймээс хичээнгүйлэн суралцаж чадвал хүссэн зорилгодоо хүрч чадна.

3.Ихрийн орд

Ихрийн ордны хүмүүсийн онцлог нь ярих чадвар байдаг. Иймээс амаар сурах арга барилыг ашиглах нь тэдэнд тохиромжтой. Илтгэх ур чадвараа ашиглан цаасан дээр бичих биш, тархиндаа тэмдэглэж аваад бусдад түгээх замаар суралцвал тэдэнд илүү үр дүнтэй байдаг.

4.Мэлхийн орд

Энэхүү ордны хүмүүст шүүмжлэлгүйгээр, өөрийгөө бүрэн дүүрэн байлгах боломжтой газарт суралцах нь илүү таалагддаг. Мөн энэхүү ордны хүмүүс илүү логик чадвар сайтай байдаг нь тэдний давуу тал юм. Гэхдээ өөрийгөө махчилж, зовоохоос илүүтэй амар хялбар аргыг ашиглан тархиараа амжилтад хүрэхийг эрмэлздэг хүмүүс байдаг.

5.Арслангийн орд

Уг ордны хүмүүс ганцаараа байхыг илүүд үздэг. Иймээс бие дааж ганцаарчилсан орчинд суралцах тэдэнд илүү их таалагддаг. Мөн өөрсдөд нь саад болж буй зүйлсэд дургүй бөгөөд тэдгээрээсээ ангижирч байж л амжилтад хүрдэг.

6.Охины орд

Охины ордны хүмүүс бусдад сайшаагдаж, дэмжлэг авах дуртай хүмүүс байдаг. Энэ тэдэнд логик чадвараа ашиглан шинэлэг, сонирхолтой санааг гаргахад түлхэц болдог байна. Иймээс эдгээр хүмүүсийг урамшуулж, санааг нь дэмжиж чадвал дэлхийг өөрчилж чадах онцгой зүйлсийг бүтээх боломжтой.

7.Жинлүүрийн орд

Тэнцвэрээ хадгалахыг амьдралынхаа үнэт зүйл болгодог эдгээр хүмүүс ажил амьдралаа зохицуулахдаа хамгийн сайн нь. Иймээс цагийн юмыг цагт  нь хийж бүтээх чадвар тэдэнд угаас нь заяагдсан байдаг. Мөн эдгээр хүмүүс нийгэмд оролцох замаар хамгийн сайн суралцаж чаддаг. Энэ нь багаар хамтран ажиллаж, асуудлыг олноороо шийдвэрлэдэг гэсэн үг.

8.Хилэнцийн орд

Хилэнцийн ордны хүмүүс анхаарлаа төвлөрүүлэх чадвар сайтай байдаг. Мөн аливаа зүйлсийг нарийн түвшинд харч чаддаг учраас аливааг тултал нь хийж чаддаг. Иймээс харах арга барилыг ашиглаж суралцвал эдгээр хүмүүсээс гүн гүнзгий үр дүн гарах боломжтой.

9.Нумын орд

Энэхүү ордны хүмүүс адал явдалд дуртай. Энэ нь алдаа онооноосоо суралцаж, “Аль нь буруу, аль нь зөв бэ” гэдгээ өөрсдөө олж мэддэг хүмүүс юм. Иймээс эдгээр хүмүүст практикийн аргаар суралцах нь илүү тааламжтай байдаг. Дадлагын аргаар суралцдаг эдгээр хүмүүс “Байгалийн ухаан”-ы чиглэлээр амжилт гаргах нь олонтой.

10.Матрын орд

Матрынхны хувьд уламжлалт арга барилыг эрхэмлэдэг. Логикоор сэтгэж, хичээл зүтгэлээрээ бүтээх замаар тэд амжилтад хүрдэг. Мөн эдгээр хүмүүс өөрийн ур чадвартаа итгэдэг учраас өөр үзэл бодолтой хүмүүстэй хамтран ажиллаж чаддаггүй.

11.Хумхын орд

Эдгээр хүмүүс ганцаараа байхыг эрхэмлэдэг. Иймээс бие даан суралцах нь тэдэнд амжилтаа бүтээх нууц түлхүүр нь байдаг байна. Ганцаараа өөрийнхөө дүрмээр хичээллэх үедээ эдгээр хүмүүс хамгийн тайван байж чаддаг.

12.Загасны орд

Загаснууд бүтээлч ур чадвараараа онцгойрдог. Иймээс бусдын алдаа онооноос суралцах замаар сонсож суралдаг хүмүүс байдаг. Анхаарлаа төвлөрүүлж чадсанаар эдгээр хүмүүс хийх ёстой зүйлээ хийсээр байдаг.

#Орд