Harry Styles-ийн дуунд хайртай бүрд зориулав


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-01-31

Нийтлэлийн өмнөх дугаараар дуучин, жүжигчин, загвар зохион бүтээгч Rihanna--ийн талаар болон түүний зарим дууны далд утгыг хүргэсэн бол энэ удаад дуучин, жүжигчин, ая зохиогч Harry Styles-ийг онцолж байна.

Түүний жинхэнэ нэрийг Harry Edward Styles гэдэг. 

Тэрээр алдарт One Direction хөвгүүдийн хамтлагийн гишүүн.

One Direction хамтлагт байхдаа буюу2012 онд Icarly цувралын нэг ангид тоглож байсан. 

As It Was

2020 онд Harry Olivia Wilde хэмээх жүжигчинтэй хайр сэтгэлийн холбоотой болсноо зарласан. Олон хүмүүс As It Was дуугаа энэхүү үерхлээсээ сэдэвлэсэн гэж таамагладаг. 

“Your daddy lives by himself

He just wants to know that you’re well oh” хэмээх үг нь Olivia Wilde-ийн аавыг дүрсэлсэн юм.

Watermelon Sugar

Уг дуу нь 2 утгатай. Нэгдүгээрт дуучин 2017 онд Rowe хэмээх загвар өмсөгч бүсгүйтэй болзож байсан бөгөөд түүний хамгийн дуртай ном бол 1968 онд хэвлэгдсэн “Watermelon Sugar” хэмээх ном аж. Хоёрдугаарт дуучин хэсэг хугацаанд хүчтэй эм хэрэглэснээ дурддаг бөгөөд “Watermelon Sugar” гэдэг нь хууль бус бодис буюу мансууруулах бодис байж болзошгүй гэж таамагладаг. 

Sign Of The Times

Эх хүний хайр хамгийн агуу хайр байдаг. Энэхүү дуу нь хүүхдээ төрүүлж, төрхийн хүндрэлээр нас барсан ээжийн талаар өгүүлнэ. Harry Rolling Stone-д өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр “Намайг гонсойлгож байгаа асуудал бол улс төр биш. Харин тэгш эрх. Энэ асуудал бидэнд анх тохиолдож байгаа биш. Бас сүүлийнх ч биш байх” хэмээн хэлжээ. 

Эмч саяхан амаржсан эхэд “Хүүхэд эрүүл. Харин чи...” гэж хэлэхэд амьгүй болсон бүсгүй 5 минутын дотор хүүхдэдээ “явж ял” гэж хэлэх болно.

Adore you

Гадуурхагдаж, ганцаардаж, сэтгэлээр унаж эцэст нь далайн ёроолд живж буй талаар өгүүлнэ. Дууны клипэнд гарч буй загас хүн төрөлхтөн бие биетэйгээ үүсгэдэг нарийн, төвөгтэй асуудлыг илэрхийлж байгаа аж. 

Эх сурвалж: songmeaningsandfacts.com

#Дуу хөгжим