Ж.Хишигбатад Солонгосын мэргэжлийн сургуульд суралцахыг санал болгожээ


Үжин | YOLO.MN
2016-12-08

Авьяаслаг Монголчууд шоуны оролцогч Ж.Хишигбатыг Дэлхийн номер нэг Тенор хоолойт, Дуурийн алдарт дуучин Руди Парк БНСУ-д ирж мэргэжлийн сургуульд суралцахыг санал болгосон байна.

Мөн тус шоуны шат бүрийг үзэж түүнийг мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан дэлхийн сонгодог урлагийн оргил болсон Нэлсон Дорма, Карусо дууриудыг сонгон авч амжилттай дуулсанд баяр хүргэжээ.

Малчны хотноос дэлхийн цайзнаа гарч нэрээ дуурсгах Ж.Хишигбат финалд шалгарахдаа хамгийн их санал авч шалгарсан хүчтэй өрсөлдөгч юм.

 

#song #Mongolia