HyunA, Dawn нар эргэн нийлсэн байж магадгүй


Д.Даваажав | YOLO.MN
2023-01-27

Нэгдүгээр сарын 27-нд буюу өнөөдөр Солонгосын алдарт хос HyunA болон Dawn нар эргэн нийлсэн байж магадгүй тухай мэдээлэл Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж эхэллээ.

Тэдний бичсэнээр HyunA болон Dawn нар саяхан нэгнийхээ хуваарийн дагуу хамт явж буй ба нэгэн интернэт хэрэглэгч "Тэд зураг авалтын үеэр хамт харагдсан, бас хамт хилийн чанадад аялж, урьдын адил бие биедээ анхаарал халамж тавьж байна билээ" гэж хэлсэн байна.

Анх 2016 онд харилцаагаа ил болгож байсан HyunA болон Dawn нар өнгөрсөн оны 11 дүгээр сард салсан тухай мэдээлж байсан юм.

Хэрэв тэд эргэн нийлсэн нь батлагдвал дахин мэдээлэх болно.

 

#Мэдээ