Lisa дахин Гиннесийн гурван дээд амжилтыг шинэчиллээ


Х.Даваахүү | YOLO.MN
2023-01-26

Нэгдүгээр сарын 24-ний өдөр BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa  гурван дээд амжилт тогтоож Гиннесийн номд бичигдлээ. Тэрбээр "MTV Video Music Awards"-ийн “Анхны соло к-pop шагнал”-ын эзэн, MTV Europe Music Awards-ийн “Анхны К-поп уран бүтээлч”, мөн инстаграм дахь “Хамгийн олон дагагчтай К-поп уран бүтээлч” гэх гурван төрлөөр Гиннесийн шинэ амжилтын эзэн болж байна.  

Энэ сарын 19-ны байдлаар Lisa  инстаграм дээрээ 87.1 сая дагагчтай болжээ. Ингэснээр дэлхийн хэмжээнд хамгийн олон дагагчтай хүмүүсийн 38-д эрэмбэлэгдлээ. 

Ийнхүү Lisa нийтдээ таван Гиннесийн амжилтыг эзэмшээд байна. Өмнө нь "LALISA" дуу нь Гиннесийн номд хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байдаг. Үүнд YouTube-д 24 цагийн дотор MV нь хамгийн их үзэлтэд хүрсэн соло уран бүтээлч, мөн YouTube-д 24 цагийн дотор клип нь хамгийн их үзэлтэд хүрсэн k-pop соло уран бүтээлч болж байв.

Мөн 2023 оны нэгдүгээр сарын байдлаар BLACKPINK хамтлагийн гурван цомог Гиннесийн дээд амжилтын номд бичигдэж байгаа юм. 

Эх сувалж: soompi.com 

 

#Оддын тухай