Монгол охин ой тогтоолтын Дэлхийн аварга болж, Гиннесийн номд бичигдлээ


Б.Дариа | YOLO.MN
2023-01-24

31 дэх удаагийн ой тогтоолтын ДАШТ-д Монгол улсын гурван удаагийн аварга, Олон улсын их мастер Т.Тэнүүн алтан медаль хүртэж Дэлхийн аварга боллоо.

Тэрбээр "Хурдны тоо" төрөлд 5 минутад 624 цифр цээжилж алдаагүй санаснаар дэлхийн рекордын эзэн болж “Гиннесийн ном”- нд бичигдэхээр болсон байна.

Мөн энэ төрлийн дэлхийн рекордыг өмнө нь БНХАУ-ын тамирчин 616 цифрээр эзэмшиж байсныг Т.Тэнүүн 3 жилийн дараа ийнхүү шинэчлэсэн юм. 31 жилийн хугацаанд 5 минутад 600 цифрээс дээш цээжилсэн ердөө гурван тамирчин бий ба тэдний нэг нь Т.Тэнүүн болжээ. Үүгээр дэлхийн чансаанд нэгдүгээр байрт бичигдэж эхэллээ. Энэ удаагийн ой тогтоолтын ДАШТ-д Монголын баг 20 алт, 15 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж 19.018 оноогоор Монгол Улсын шигшээ баг үнэмлэхүй ялалт байгуулсан байна.

Т.Тэнүүн: "Хичээл, зүтгэл хэнийг ч гомдоодоггүй юм байна гэдгийг харлаа. Улам хичээх болно оо."








#Мэдээ