"JUNG_E" Netflix-ийн хамгийн их үзэлттэй кинонуудын НЭГТ жагсаж эхэллээ


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2023-01-29

Өнгөрсөн долоо хоногт “Netflix” 2023 онд олны хүртээл болох 30 гаруй Солонгос кино, телевизийн шоу нэвтрүүлгүүдийг танилцуулсан билээ. Энэ дунд олны  ихээхэн хүлээлт үүсгэж буй сонирхолтой хэд хэдэн бүтээл байсан. 2021 онд дэлхий даяар байлдан дагуулсан Netflix-ийн "Squid Game" цувралаас эхлээд "Hellbound" хүртэл үзэгчдийн урмыг хугалаагүй Солонгос кино бүтээгчид энэ удаа ч бас амжилтаа эвдлээ.

Нэгдүгээр сарын 20-нд нээлтээ хийсэн 'JUNG_E' буюу “Жон_И” бүрэн хэмжээний кино цацагдсаныхаа маргааш Netflix-ийн хамгийн их үзэлттэй бүтээлүүдийн НЭГТ жагсаж эхэлжээ. Уг бүтээлд “Бусан хүрэх галт тэрэг” киногоороо бидэнд танил болсон найруулагч Yeon Sang-ho ажилласан юм.  

Киноны үйл явдал нь 22 дугаар зуунд өрнөх ба уур амьсгалын өөрчлөлтөөс болж дэлхий сүйрнэ. Улмаар хүний гараар бүтээсэн хоргодох байранд амьдрах болсон хүмүүсийн хооронд өрнөж буй зөрчилдөөний тухай өгүүлэх аж. 

Сонирхуулахад “Netflix”-ийн хамгийн их үзэлттэй байгаа бүтээлийн хоёрдугаар байранд төөрсөн хайртай нохойгоо олохын тулд аянд гарсан эцэг хүү хоёрын бодит түүхээс сэдэвлэсэн “Dog gone” бүрэн хэмжээний кино орсон байна. 

Харин гуравдугаар байранд алдартай мөрдөгч сүүлийн хэргээ илрүүлэхээр гадаадыг зорьж буй түүхийг өгүүлэх “Glass Onion: A Knives Out Mystery” кино удаалжээ. 

Эх сурвалж: world.kbs.co.kr

#Кино урлаг