TWICE хамтлаг ээлжит уран бүтээл "Moonlight Sunrise"-г цацлаа


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-01-24

Өмнөд Солонгос төдийгүй Азид алдартай Twice хамтлаг саяхан шинэ уран бүтээлээрээ сонсогч фенүүддээ бэлэг барилаа. 

Шүтэн бишрэгчдээ удаан хугацааны туршид хүлээлгээд байсан “Twice” хамтлаг шинэ цомгоо гаргана гэдгээ зарласан. Тэд 12 дахь бүрэн хэмжээний “Out Youth” нэртэй цомгоо ирэх гуравдугаар сард цацах юм.

Ташрамд дурдахад JYP Entertainment-ийн 2022 оны сүүлээр гаргасан төлөвлөгөөний дагуу хамтлаг дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийнэ гэдгээ зарласан билээ.

Эх сурвалж: NME

 

#Дуу хөгжим