Jimin-ий ганцаарчилсан уран бүтээл тун удахгүй


Х.Даваахүү | YOLO.MN
2023-01-23

Алдарт BTS хамтлагийн гишүүд цэрэгт явахаа баталж, түүнээс өмнө ээлж ээлжээрээ ганцаарчилсан уран бүтээлүүдээ гаргаж буй билээ. Одоогоор хамтлагийн гишүүн J-Hope, ахлагч RM хоёр ганцаарчилсан уран бүтээлүүдээрээ фэнүүдээ баярлуулаад байна. 

Тэгвэл  "Big Hit"-ээс дараагийн соло дэбют хийх гишүүнээр Jimin-ийг зарлалаа. Тэрээр хамгийн сүүлд "Big Bang" хамтлагийн Taeyang-тай хамтран “Vibe” хэмээх дууг гаргаж дэлхий нийтийг байлдан дагуулж чадсан билээ. Jimin-ний дэбют ирэх хоёрдугаар сард олон нийтэд хүрэх байх гэсэн таамаглал байгаа болов ч “Big Hit" “Бид тун удахгүй тодорхой хуваарийг мэдээллэх болно” гэжээ. 

Мөн дашрамд дурдахад Jimin саяхан DIOR-ын төлөөлөгчөөр ажиллахаар болсон байна. Тус брэндийн хамт олон түүнийг “Тэр DIOR-ийн амин сүнс, өвөрмөц байдлыг  маш сайн харуулж байна" хэмээн онцолжээ.

Эх сурвалж: indiatvnews

 

#Дуу хөгжим