Хөгжим бүжгийн дунд сургуулийг ИХ СУРГУУЛЬ болгоно


Цацаа | YOLO.MN
2016-12-07

Хөгжим бүжгийн дунд сургуулийг Хөгжмийн их сургууль буюу консерватори болгон өргөжүүлэх ажилд ОХУ-аас дэмжлэг үзүүлэх болсон талаар өнөөдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурь мэдээллээ.

ОХУ-ын Соёлын сайд В.Р.Мединскийд хүсэлт тавьсны дагуу Санкт-Петербург хотын Хөгжмийн консерваторийн ректортой уулзаж, тус сургуулийн дэмжлэгээр  Хөгжим бүжгийн дунд сургуулийг их сургууль болгон байгуулахаар болсон байна.

2017 онд Хөгжим бүжгийн дунд сургууль 80 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа бөгөөд энэ хугацаанд удаа дараа тус сургуулийг өргөжүүлэх хүсэлт тавьж байжээ.

Зургийг: Хөгжим бүжгийн дунд сургуулийн Фэйсбүүк хуудсаас

#University #School #Music