Экс найз залуудаа зориулсан байж магадгүй Шакира-ийн шинэ дуу Youtube-ийн рекордыг эвджээ


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-01-26

2023 оны нэгдүгээр сарын 12-нд Шакирагийн цацсан шинэ дуу 24 цагийн дотор 63 сая үзэлтэд хүрснээр Youtube-ийн рекордыг эвдсэн анхны Латин дуу боллоо. 

Дууны үзэлт ийм сайн байгаагийн шалтгаан нь дууны үгтэй холбоотой байж болох ба Шакира өөрт тохиолдсон үйл явдлаас сэдэвлэсэн байх гэж олон нийт таамаглаж байна. Колумбаас гаралтай поп од Шакира болон Испанийн хөлбөмбөгчин Жерар Пике нар 10 гаруй жил хамт амьдарсны эцэст өнгөрсөн жил салж буйгаа албан ёсоор зарласан. Үүнээс хойш Пике өөрөөсөө 12 насаар дүү 23 настай Клара Чиа гэх бүсгүйтэй хайр дурлалын харилцаатай болсноо мэдээлсэн билээ.

Тэгвэл Шакира шинэхэн дуундаа “Чи ээжийгээ миний хөрш болгож, үүдээр минь дүүрэн сэтгүүлчид овоолж, татварын өртэй үлдээж өөрөө явсан. Чи фитнес хийж булчингаа ажиллуулдаг ч тархи чинь ажилладаггүй. Чи Ferrari-аа Twingo-оор, Rolex-оо Casio-оор солилоо” хэмээн өгүүлжээ.

Эх сурвалж: NME

 

#Дуу хөгжим