Titanic киног 25 жилийн дараа орчин үеийн кино театрын стандартаар дэлгэцнээ гаргана


Х.Даваахүү | YOLO.MN
2023-01-17

Titanic киноны 25 жилийн ойг тохиолдуулан найруулагч James Cameron дахин нээлтээ хийхээр болжээ. Киноны шинэ трейлер болон зурагт хуудас олон нийтэд ил болсон байна. Titanic кино анх 1997 оны арванхоёрдугаар сарын 19-нд гарч кино урлагийн түүхэнд гайхалтай түүх бүтээсэн билээ.

Уг гайхамшигтай бүтээл дэлхийн хэмжээнд 2.2 тэрбум ам.долларын орлого олсон ба энэ нь бүх цаг үеийн хамгийн их орлого олсон гурав дах кино болгосон юм. Мөн академийн шагналд 14 номинацид нэр дэвшсэнээс 11-д нь ялж байжээ. 

"Paramount Pictures"-ийн мэдээлснээр энэ жилийн Валентины баярыг угтан хоёрдугаар сарын 10-наас эхлэн кино театруудаар киноны шинэчилэгдсэн хувилбар гарч эхлэх гэнэ. Нийт 3 цаг 15 минут байх ба 3D 4K HDR чанартайгаар дэлгэцнээ гарах аж. 

Эх сурвалж: cbsnews 

 

#Кино урлаг