Филиппиний "ECHO" баг Mobile Legends-ын дэлхийн аварга боллоо


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2023-01-16

"Moonton"-оос зохиодог Mobile Legends-ын дөрөв дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "M4 World Championship" Индонезын нийслэл Жакарта хотод боллоо.

800 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд Филиппиний "ECHO" баг түрүүлж 300 мянган ам.долларын шагнал хүртэв. 16-21 насны Филиппин залуус финалд өнгөрсөн жилийн дэлхийн аварга нутаг нэгт "Blacklist International" багийг 0-4 харьцаагаар хожсон байна.

Харин M1-д мөнгөн медаль хүртэж байсан, зохион байгуулагч орны баг "RRQ Hoshi" баг хүрэл медаль хүртжээ. Тэмцээний шилдэг тоглогчоор "ECHO" багийн Gold Laner, 21 настай "Bennyqt" тодорсон байна.

Хагас сар үргэлжилсэн тэмцээнийг нэгэн зэрэг 4 сая хүн үзэж сонирхсон нь E-Sport-ын салбарт өндөр тоо аж.

#Мэдээ