"Single's Inferno 2"-оос жинхэнэ хос төрсөн үү?


Д.Даваажав | YOLO.MN
2023-01-16

Netflix-ийн гал гарсан болзооны шоу “Single's Inferno 2” сэтгэл догдлуулсаар дууслаа. Та ч бас үзэж амжсан гэж найдаж байна. Харин одоо Солонгосын интернэт хэрэглэгчид шоуны оролцогчид шоунаас гаднах ертөнцөд ямар харилцаатай үлдсэнийг сонирхож эхэлжээ.

Тэгвэл олон нийт оролцогчид дундаас Joo Young Jae, Choi Seo Eun нарын харилцааг онцолж байна.

 

Seo Eun, Yoong Jae нарын сүүлийн үеийн постуудаас хосууд одоо ч харилцаатай байгаа гэдгийг харж болно. Нэтврүүлгийн төгсгөлийн анги гарсны дараа Seo Eun, Yoong Jae нар диваажинд өнгөрүүлсэн сүүлчийн үдшийнхээ ижилхэн Instagram сториг хуваалцжээ.

Нэвтрүүлгийн үеэр Seo Eun дуртай өнгө нь цэнхэр гэдгээ хэлсэн. Улмаар Seo Eun, Yoong Jae хоёр Instagram постынхоо тайлбарт цэнхэр зүрхний эможи ашигласан нь бүр ч хайр хүргэв.

Тэд "Inferno"-д гэнэтийн гэмээр учирч, хамтдаа хамгийн анх диваажин явсан. Үүгээр тэд нэгэндээ татагдаж, хоёр биенээ гэсээр шоуны хамгийн сонирхолтой үйл явдлуудын эзэн болсон билээ. Энэ харилцаа шоунаас гадна ч үргэлжилж байгаа юм биш биз гэсэн хүлээлтийг олон нийт тавиад байна.

Интернэтэд тэдэнтэй хамт авахуулсан зургуудаа хүмүүс хуваалцсаар байгаа ба зурагт хосууд үнэхээр жаргалтай харагдаж байв.

Мөн тэдний романтик болзооны зураг цацагдсан ба зурагт тэд тун төстэй хувцасласан байв. Бас Yoong Jae шүхэр барьж, Seo Eun саарал малгай өмссөн байлаа.

Зураг, бичлэгийг интернэтэд цацах үед олон нийт хосуудыг ямар хөөрхөн байгаад итгэж чадахгүй байв. Тэд шоуны тэргүүн эгнээнд байгаагүй ч үзэгчид шоуны туршид тэдний харилцаа хэрхэн хөгжиж, ямар ээдрээ бартааг туулж гүнзгий болж буйг харах дуртай байсан.

Тэд үнэхээр үерхэж байгаа болов уу?

Эх сурвалж: Koreaboo

 

#Сонин хачин