YOLO Comic:Эх орондоо сайхан амьдармаар байна


Энхмөрөн | YOLO.MN
2023-01-12

Олон өдөр үргэлжилсэн жагсаал дуусаж, төв талбай хэзээд л ийм тайван байсан мэт ажин түжин, амар жимэр болжээ. Шинэ жилийн чимэглэл, мөсөн гулгуур сүндэрлэж, тэшүүр ажиллаж эхлэсэн энэ талбайд сар ч хүрэхгүй хугацааны өмнө олон олон залуус өөрсдийн дуу хоолойг өндөр төрийн түшээдэд сонсгохоор жагсаж байсан юм. Үнэн ч бай худал ч бай үзэл бодолтой байна гэдэг үнэхээр чухал гэдгийг эдгээр үйл явдлаас харж байна уу? Цаг үе, нийгэм ороо бусгаа энэ үед юугаар ч сольж боломжгүй өөрийн үзэл бодолд үнэнч байхыг хичээгээрэй.

#Комик