TXT хамтлагийн Yeonjun, LE SSERAFIM-ийн Huh Yunjin нар болзож байгаа юу?


Д.Даваажав | YOLO.MN
2023-01-11

Интернетэд алдартнуудын тухай маш олон тааварлашгүй цуу яриа гардгаас хамгийн бодитой нь болзооны цуурхлууд байх нь бий. Тэгвэл хамгийн сүүлд Солонгосын интернэт хэрэглэгчид TXT хамтлагийн гишүүн Yeonjun болон LE SSERAFIM-ийн Huh Yunjin нартай болзож байна гэх таамаглалыг дэвшүүлээд байна.

Тухайлбал нэгэн шүтэн бишрэгч нь Huh Yunjin-ы “Yunny” гэх нэртэй Spotify хаягийг олж мэдсэнээр ийм цуурхал гарсан ба энэ нэр нь Huh Yunjin-ы хоч юм. Ингээд түүний хаягаас олон нийтэд хуваалцсан, өөрөө бүтээсэн, санал болгосон олон дууг олжээ. 

Түүний хуваалцсан дуунуудын нүүр зураг нь олны анхаарлыг татаж байсан ба тэдгээр зургуудыг Huh Yunjin өөрөө зурсан гэнэ. Тэдгээрээс Yunjin-ы хамгийн сүүлд хуваалцсан “I ≠ DOLL” дууны зураг онцгой байв. Учир нь тэрхүү зураг дээрх дүр Yeonjun-тэй тун төстэй байсан ба Yunjin түүнийг дүрсэлсэн байх магадлалтай гэж таамагласан байна.

Түүний ногоон цэнхэр үс, саарал цамц, зүүсэн ээмэг мөн Yunjin-ы ч ээмэг, чихээ цоолсон байдал зэрэг нь яг адилхан буйг дурджээ. Иймд тэднийг болзож байж магадгүй гэж цуураад байна.

Ингээд олон нийт тэдний тухай судалж Hybe энтертайнментийн уран бүтээлчдийн оролцсон “Game Caterers” нэвтрүүлгийн зураг авалтын үеэр тэд биетэйгээ хэрхэн харилцаа үүсгэж буйг олж мэдэв.

Нэвтрүүлгийн үеэр Kazuha анх Yeonjun, Yunjin хоёрын дунд зогсож байсан ч байраа сольж тэднийг ойртуулж буйг эндээс харж болно.

Тэд үнэхээр болзож байгаа болов уу? Тун удахгүй тодорхой болно гэж найдаж байна. 

Эх сурвалж: Allkpop

#Оддын тухай