2022 оны ШИЛДЭГ 10 дуу


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-01-10

2022 онд гайхалтай олон хит уран бүтээлүүд дэлхий дахиныг байлдан дагууллаа. Тэдгээрийн дотроос сонсох төдийд аманд аялагдах, хамгийн ихээр нэр алдрыг хүртсэн ШИЛДЭГ 10 дууг та бүхэнд хүргэж байна. 

“AS IT WAS”-HARRY STYLES

Хөнгөхөн үсэрч бүжиглэмээр, хөөрч баярлаж гүймээр, цаанаасаа л аз жаргал ундрах энэ дуу яахын аргагүй 2022 оны хит байлаа. 

“PINK VENOM-BLACKPINK”

Дэлхийд нэрээ цуурайтуулж буй кпопын нэгэн төлөөлөл BLACKPINK хамтлагийн хоёр жилийн дараах уран бүтээл танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна.

“OUT OF TIME-THE WEEKND”

80-аад оны донжтой хэв маягийг агуулсан, сонсголонтой дууг The Weekend гайхалтай амилуулсан. Клип нь ч янзын чимжээ. Хайрттайгаа сонсоорой. 

“JOJI-GLIMPSE OF US”

Хөнгөн гуниг, хайртаасаа хагацсан сэтгэлийн шаналалд дуу үнэхээр сайн эмч болдог. Тийм үү? Хүнийг хүнээр орлуулахыг хичээх шиг урам хугарам, сэтгэл өвтгөм муухай зүйл үгүй. Joji энэхүү дуугаараа өнгөрсөн онд олон хүний сэтгэлийг хөгөлсөн байх.

“UNHOLY-SAM SMITH, KIM PETRAS”

Содон аялгуу, өвөрмөц клип, дуучдын гайхалтай уянгалаг хоолойг дуунаас сонсож болно.  

“ANTI-HERO-TAYLOR SWIFT”

Дуучин Taylor Swift өнгөрсөн жил гайхмаар амжилтад хүрлээ. Түүний “Midnight” цомог Spotify дээр хамгийн хурдан 1 тэрбум стрийм хийгдсэн цомог болсноос гадна “Billboard Hot 100” чартын эхний аравт эрэгтэй уран бүтээлч багтаагүй нь түүхэн дэх цор ганц тохиолдол болсон юм. Түүний Anti-Hero дууг энэ жилийн шилдгээр нэрлэх нь гарцаагүй. 

“LEFT AND RIGHT-CHARLIE PUTH (feat.JUNG KOOK of BTS)”

Мөн л кпопыг дэлхийн тавцанд гаргаж буй хамтлагуудын нэг BTS-ын отгон гишүүн Jungkook Charlie Puth нарын хамтрал “Left and right” уран бүтээлийг та сонсож амжаагүй байгаа юм биш биз? Сонирхуулахад Jungkook дуучин Charlie Puth-ын шүтэн бишрэгч байсан бөгөөд түүний хэд хэдэн дууг коверлож дуулсан юм.

“MADE YOU LOOK-MEGHAN TRAINOR”

Gucci, Luis Vuitton зэрэг үнэтэй брэндүүд эмэгтэй хүний дүр төрх, үнэ цэнийг тодорхойлохгүй. Гагцхүү өөрөөрөө байгаа нь, юу хүссэнээ өмсөх нь л аз жаргал гэх сайхан санааг шингээсэн уран бүтээл юм. Түүний энэ дууг Тиктокчид даруй ашиглаж олон сонирхолтой видео бүтээснээр дуу улам бүр алдартай болсон. 

“VEGAS-DOJA CAT”

Энэхүү дууг алдарт дуучин, хөгжимчин Elvis Presley-ийн амьдрал, цаг үеийг харуулахаар тусгайлан бичсэн гэдэг. 

“SWEETEST PIE-MEGAN THEE STALLION&DUA LIPA”

Дуучин Dua Lipa хит дууг хэрхэн бичихээ үнэхээр л мэддэг нэгэн. Уг дууны үг, ая, видео төгс хосолсон гэж сонсогчид дүгнэжээ. 

#Дуу хөгжим