Энэ долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (01/09-01/15)


А. Арвинбаяр | YOLO.MN
2023-01-09

YOLO.mn сайт энэ долоо хоногт буюу нэгдүгээр сарын 9-нөөс 15-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой эвентүүдийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

BLABLA LANGUAGE EXCHANGE "BRIDGE RESTAURANT"

Хэзээ: Нэгдүгээр сарын 12-ны 18:30 цагт

Хаана: The Bridge Restaurant

Тайлбар: Та хэл сурах сонирхолтой бол тус өдөрлөгт заавал очоорой. BlaBla Language Exchange-ээс долоо хоног бүр зохион байгуулдаг тус эвентэд гадаад хэлээр хоорондоо ярилцаж, дуулж, бүжиглэж, шинэ найз нөхөдтэй танилцах боломжтой юм. 18-с дээш насны хэн бүхэнд нээлттэй гэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.  

STUDY&WORK IN JAPAN

Хэзээ: Нэгдүгээр сарын 14-ны 12:00

Хаана: Ялалт Плаза 701тоот

Тайлбар: Япон улс болон Япон хэлний талаар асуухыг хүссэн бүх асуултынхаа хариуг үнэ төлбөргүй нэг дороос аваарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

ӨВЛИЙГ ДУЛААЦУУЛЪЯ! СУРАГЧДЫН ТАЙЛАН ТОГЛОЛТ

Хэзээ: Нэгдүгээр сарын 15-ны 14:00 цагт

Хаана:  The Corporate Hotel Ulaanbaatar

Тайлбар: Хөг-Жим сургалтын төв жил бүр сурагчдынхаа тайлан тоглолтыг тавьж гэр бүл, найз нөхдөдөө сурсан мэдсэнээ толилуулдаг билээ. Энэ удаад "Хөг-Жим" сургалтын төвтэй танилцах өдөрлөгийг хамтатган зохион байгуулах гэж байна. Хэрэв та хүүхдээ хөгжим сургахаар төлөвлөж байгаа бол "Өвлийн дулаацуулъя!" тайлан тоглолт, хөгжмийн өдөрлөгт хүрэлцэн очоорой. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

OPEN STAGE

Хэзээ: Нэгдүгээр сарын 14-нд

Хаана: VICTORYCENTER ийн Б корпус 6 давхарт STAGEROOM зааланд

Тайлбар: Дуулах дуртай залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлж, хүн бүрд нээлттэйгээр залуус нэг оройг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлэх #OPENSTAGE арга хэмжээг долоо хоног бүрийн хагассайн өдөр Тэнгис Кино театрын чанх урд  VICTORYCENTER ийн Б корпус 6 давхарт STAGEROOM зааланд зохион байгуулахаaр болжээ. Долоо хоног бүр OPENSTAGE-д оролцсон оролцогчдоос нэг шилдгийг шалгаруулж #OzzoArtistLabel ковер бичлэг хийлгэх эрхээр шагнана гэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

BOOK DISCUSSION CLUB

Хэзээ: Нэгдүгээр сарын 16-ны 18:00

Хаана: Нацагдоржийн номын сан,  American corner

Тайлбар: Англи хэл дээрх номын хэлэлцүүлэг Америк багштай боллоо Ном унших дуртай, англи хэлээ сайжруулахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй, үнэ төлбөргүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

#Мэдээ