Eminem-ийн дуунд хайртай хүн бүрд зориулав


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-01-06

Нийтэлэлийн өмнөх дугаараар бид дуучин, ая зохиогч Conan Gray-ийн талаар болон түүний зарим дууны далд утгыг хүргэсэн бол энэ удаад реппер, ая зохиогч, дууны продюсер, жүжигчин Eminem-ийг онцолж байна. 

Түүний жинхэнэ нэрийг Marshall Bruce Mathers III гэдэг.

Тэрээр ээжтэйгээ таагүй харилцаатай байдаг бөгөөд ээж нь түүнийг нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгч байжээ.

Тэрээр Academy awards-аас шагнал хүртсэн хамгийн анхны “реп” дууны эзэн.

Түүний зарим дууны утга:

Lose Yourself

"8 mile" киноны гол дүр B Rabbit-ийн амьдралын тухай өгүүлнэ. Уг дуу нь тэр чигтээ урам зоригтой байх тухай юм. Амьдралдаа олдож буй бүхий л боломжоо ашиглаж, алдаж онож үзэхийг уриалах болно.

Сонирхуулан хэлэхэд "8 mile" кино нь Eminem-ийн бодит амьдралаас сэдэвлэсэн гэдэг.

Love The Way You Lie ft. Rihanna

Хосын харлцаа итгэлцэл, үнэнч байдал дээр тогтдог. Дууны үгэнд Rihanna түүнийг хууран мэхэлж, хүч хэрэглэдэг нэгэнтэй хамт байгаа ч түүнд үнэхээр хайртай учир тэвчих сонголтыг хийсэн гэж дурдана.

Not Afraid

“Репийн эцэг хэн бэ?” гэж асуувал яах аргагүй Эминем гэдэгтэй санал нийлэхгүй хүн ховор биз. Тийм ч учраас “Not Afraid” дуундаа өөрийгөө хэн гэдгээ тусгажээ. Дуугаараа дамжуулан сонсогчдодоо үргэлж үнэн, шударга байна гэдгээ амласан гэдэг.

Mockingbird

Эминем охиддоо хандаж тэдний үзэл бодол, хүсэл тэмүүллийн талаар дуундаа өгүүлдэг. Ихэнх хүмүүс уг дууг гунигтай утга агуулгатай реп урсгалын дууны үндэс гэж үздэг.  

Without Me

Уг дуу нь “реп” урсгалд дургүй хүмүүст зориулагдсан. Дууны үгэнд Эминем өөрийн цомгоо гаргаж, хэсэг хугацаанд амралт авсан үеүдэд хөгжмийн салбар түүнээр дутаж, уйтгартай байсан гэж дурдана.

The Monster ft. Rihanna

Энэхүү дуу нь өөрийн доторх мангас буюу сэтгэцийн асуудлыг талаар өгүүлнэ. Тэрээр өөрийгөө ч бүрэн ойлгож, таниж амжаагүй байхад олон нийт худал цуу яриа, мэдээлэл тарааж байжээ.

Эминем ихэвчлэн өөрийн амьдралд тохиолдсон асуудлаа дуу болгон илэрхийлдэг учир түүний “The Way I Am” дуутай төстэй.

Эх сурвалж: songmeaningsandfacts.com 

#Дуу хөгжим