YG-ийн шинэ охидын хамтлаг Baby Monster-ийн гишүүн Ah-Hyun-ий зургууд Jennie-тэй төстэй байгааг онцолжээ


Б.Дариа | YOLO.MN
2023-01-02

Солонгосын интернэт хэрэглэгчдийн дунд YG Entertainment-ын удахгүй гаргах шинэ охидын хамтлаг болох “BABYMONSTER”-ийн гишүүн Ah-Hyun-ий цацагдсан зургууд шуугиан тариад байна. 

Тэрээр 2007 онд төрсөн ба олон нийт түүнийг BLACKPINK-ийн Jennie шиг vibe-тай /түүн шиг мэдрэмж төрүүлж байна/ гэж онцолжээ. 
Ah-Hyun болон бусад гишүүдийн уран бүтээлээс өмнөх зургууд нь олон нийтэд өндөр хүлээлтийг үүсгээд байна.

Зарим сэтгэгдлээс:

  • "Хөөх, тэд "Jennie шиг" царайг дахин хаанаас олсон юм бол?"
  • "Ийм хөөрхөн YG царай..."
  • "Би түүнээс Jennie-г харах нь гарцаагүй болж байх шиг байна..."
  • "Би бас Kim Garam-г харж байна"
  • "Jennie юм шиг санагдлаа"
  • "Үзэсгэлэнтэй нэгнийг хайхад хязгаар байхгүй гэж би бодож байна"
  • "Хөөрхөн хүмүүс дэбют хийсээр л байна"
  • "Тэр бас Yunjin-тэй төстэй байна"

Эх сурвалж: Allkpop

 

#Оддын тухай