Шинэлэг хэв маягаар тэмдэглэсэн ShineOn үдэш


YOLO.mn | YOLO.MN
2022-12-31

Шинэ жилийн баяр ойртож 12 сар гарахад газар бүрд баярын уур амьсгал орж, догдлол дүүрэн өдрүүд эхэлдэг.

Гэхдээ бас хамгийн их зардалтай сар, завгүй сар. Албан байгууллагын шинэ жилүүд ар араасаа болж иргэдийн хувьд зөвхөн тухайн баярын өдрөө төдийгүй өмнөх долоо хоногуудад нь ч асар их цаг хугацааг үсчин гоо сайхан, дэлгүүр хоршоо хэсэх гээд замын түгжрэлд багагүй эрч хүч, стресс, хөрөнгө мөнгө зарцуулдаг. Тэгвэл Юнител группээс баярыг нүсэр тэмдэглэдэг тогтсон уламжлалыг эвдэж хэлбэрт бус агуулгад ач холбогдол өгч шинэ жилээ оффис дээрээ хөнгөн үдэшлэг хийж шилдгүүдээ тодруулан баярт зарцуулдаг төсвөө ажилчдаа мөнгөн хэлбэрээр өгөх уриалга гаргасан. Энэхүү жишгийг дагаж хэд хэдэн байгуулга нүсэр биш “Оffice party” хэлбэрээр тэмдэглэх уриалгад нэгдсэн дуулдсан шүү.

Уриалгыг санаачлан хэрэгжүүлсэн Юнител группийн “Shine On” оффис парти хэрхэн болсон талаар сонирхуулж байна. Магадгүй ирэх жил танай байгууллагад туршлага судлахад хэрэгтэй гэж бодож байна.

Шинэ жилийн баяраа тэд 12 сарын 29 буюу бүх нийтийн амралтын өдөр тэмдэглэжээ. Замын хөдөлгөөн сийрэг. Баярын уур амьсгал хамгийн их орсон хамгийн тохиромжтой өдөр аж.

“Shine On” агуулга дор бүх оффисоо хөнгөн чимэглэж бас бяцхан тайзууд зассан байна. Энэ тайз өнөөдөр ямар нэг төлбөртэй дуучин, бүжигчдэд бус ажилчдад зориулсан. Энд хүн бүр дуулж бүжиглэж, stand-up comedy хийх гээд дуртай бүхнээ хийх зориулалттай аж.