2022 оны шилдэг 10 к-поп охидын хамтлагийг тодруулжээ


Д.Даваажав | YOLO.MN
2022-12-29

Genius Korea олон нийтийн форум шүтэн бишрэгчдийн хамгийн хайртай охидын хамтлагийг тодруулжээ.
Энэхүү жагсаалтад энэ онд сайтуудын халуухан сэдэв болсон, олон нийтийн анхаарлыг татаж, хайрыг булаасан охидын хамтлагууд багтсан юм. 

10. fromis_9

Idol School реалити шоунаас төрөн гарсан fromis_9 хамтлагийн "Stay This Way" болон "DM" дуу олон сая үзэлттэй болж олон нийтийн хайртай хамтлаг болж чадлаа.

9. Dreamcatcher

Dreamcatcher 2022 онд "VISION" болон "MAISON" дуунуудаараа шүтэн бишрэгчдийгээ байлдан дагуулж, олон олон шинэ шүтэн бишрэгчидтэй болсон юм.

8. Red Velvet

Red Velvet хамтлаг маш удаан хүлээлт үүсгэсний эцэст "Birthday " болон "WILDSIDE" дуунуудаа цацаж фэнүүдээ баярлууллаа.

7. ITZY

Өмнөх уран бүтээлүүдээсээ сайжирч дахин ирсэн ITZY хамтлагийн "SNEAKERS", "Cheshire" дуунууд жинхэнэ хит болсон шүү дээ.

6. STAYC

Саяхан шинэхэн гарч ирч байсан STAYC хамтлагийн охид энэ онд "RUN2U" болон " BEAUTIFUL MONSTER " дуунуудаараа олны анхаарлыг татаж чадсан.

5. GOT the Beat

BoA, Girls’ Generation, aespa, Red Velvet нарын бүрэлдэхүүнтэй SM Entertainment-ийн супер охидын хамтлаг “Step Back” дуугаа гаргасан даруйдаа халуухан сэдэв болсныг санаж байна уу?

4. aespa

SM Entertainment-ийн шинэ охидын хамтлаг aespa энэ онд "Girls" болон "Life's Too Short" дуугаараа шүтэн бишрэгчдийнхээ хүлээлтийг давлаа.

3. (G)I-DLE

Харизматик (G)I-DLE хамтлаг үнэхээр л энэ оны синдром байлаа. Тэд "Nxde" болон "TOMBOY” дуугаараа чартуудыг галзууруулав.

2. TWICE

Олны хамгийн хайртай хамтлагуудын нэгт зүй ёсоор багтах TWICE хамтлаг "Talk that Talk", "Celebrate" зэрэг хит дуунуудаа гаргасан.

1. BLACKPINK

Мэдээж удаан хугацааны дараа эргэн ирэлтээ хийсэн BLACKPINK “Shut Down”, “Pink Venom” дуунуудаараа бас л шуугиулаад авлаа.

Эх сурвалж: Koreaboo

#Кпоп