Ш.Энхийн-Од оны шилдэг залуу тамирчнаар шалгарч, "Бөртэ чоно" хүртлээ


Г. Тэгшсүрэн | YOLO.MN
2022-12-27

Оны шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг шалгаруулах "Бөртэ чоно" ёслол үргэлжилж байна.

Сагсан бөмбөгч Шаравжамцын Энхийн-Од шилдэг залуу тамирчнаар шалгарлаа. Тэрбээр АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн лиг NCAA-гийн 1-р дивизионд тоглосон анхны монгол сагсчин юм. Ш.Энхийн-Од АНУ-д байгаа тул түүний ах Ш.Мөнхийн-Од шагналыг гардан авлаа.

Энэхүү номинацид дараах тамирчид нэр дэвшив:

Чинбатын БАТБУЯН /гимнастик/

  • Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
  • Улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
  • Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
  • Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль

Наранбаярын УНДРАХБАЯР /самбо, жүдо бөх/

  • Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
  • Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
  • Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
  • Жүдо бөхийн өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль

Батбаярын ЭНХХҮСЛЭН /усанд сэлэлт

  • Тайланд улсад болсон тэмцээнээс 3 алт, 2 мөнгөн медаль хүртсэн.
  • 200 метрийн өврөөр даллах сэлэлтээр В стандартын цагаа биелүүлж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан.
  • Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний 9 алтан медаль
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын рекордыг хоёр удаа шинэчилсэн.

Даваахүүгийн МӨНХЗУЛ /шатар/

  • Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
  • Насанд хүрэгчдийн улсын аваргын хагас шигшээ тэмцээний хүрэл медаль
  • Дэлхийн шатрын 44-р олимпиадад Монголын эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан амжилттай оролцож, багаараа 15-р байрт шалгарсан.
  • Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль.
  • Шатрын Олон улсын мастер цолны болзол хангасан.

Оюунгэрэлийн ОЮУНЧИМЭГ /самбо бөх/

  • Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
  • Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
  • Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
  • Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль

Батмөнхийн БОЛОР-ЭРДЭНЭ /ширээний теннис/

  • Дээд лигийн тэмцээний мөнгөн медаль
  • Улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
  • Бүх ард түмний наадмын алтан медаль
  • Оюутны спортын наадмын алтан медаль
  • Нандинцэцэгийн НОМИН /агаарын спорт/
  • Польш улсад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жолоодлогот уран нислэгийн F2B ангиллын мөнгөн медаль

Мягмарсүрэнгийн НАНДИН-ЭРДЭНЭ /жүдо бөх/

  • Өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
  • Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
  • Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
  • Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
  • Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
  • Монголын бүх ард түмний наадмын хүрэл медаль

Отгончимэгийн ТӨГС-ЭРДЭНЭ /хүндийг өргөлт/

  • Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4-р байрын шагналт
  • Өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
  • Монгол Улсын өсвөр үеийн рекордыг 16 удаа, залуучуудын рекордыг 4 удаа шинэчилсэн

Батсуурийн НЯМ-ЭРДЭНЭ /жүдо бөх/

  • Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
  • Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
  • Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль

Гантулгын ТЭРГЭЛ /хоккей/

  • “Мэргэн” хоккейн академийн “Бамбарууш” багийн хаалгачаар тоглон ОХУ-ын Эрхүү хотноо болсон олон улсын тэмцээний шагналт байр
  • ОХУ-ын Улаан-Үд хотод болсон олон улсын тэмцээний алтан медаль, Шилдэг хаалгачийн шагналт
  • 12 хүртэлх насны улсын аваргын алтан медаль, Шилдэг хаалгачийн шагналт

Ганбатын ОРГИЛ /хоккей/

  • “Мэргэн” хоккейн академийн “Бамбарууш” багийн хамгаалагчаар тоглон ОХУ-ын Эрхүү хотноо болсон олон улсын тэмцээний шагналт байр
  • ОХУ-ын Улаан-Үд хотод болсон олон улсын тэмцээний алтан медаль, Шилдэг хамгаалагчийн шагналт
  • 12 хүртэлх насны улсын аваргын алтан медаль, Шилдэг хамгаалагчийн шагналт

Төгсжаргалын НОМИН-ЭРДЭНЭ /бокс/

  • УАШТ-ий алтан медаль, Шилдэг эмэгтэй тамирчны шагналт
  • Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
  • Монголын шилдэг 8 боксчны аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, Шилдэг эмэгтэй тамирчны шагналт
  • ОХУ-ын Хабаровск хотноо болсон олон улсын тэмцээний хүрэл медаль

#Мэдээ